УИХ-ын 80 гишүүний саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцров
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан өөрт нь "Итгэл хүлээлгэх тухай" тогтоолын төслийг чуулганд оролцсон 82 гишүүний 53.6 хувь буюу 44 нь дэмжсэн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзсан байдаг.
Үүн дээр АН-ын бүлгийн 42 гишүүн санал хураалтад оролцоогүй буюу татгалзсанаар нийт 80 гишүүний саналаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг дэмжээгүй юм. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч байгаа бөгөөд Ерөнхий сайд огцорвол Засгийн газрыг огцорсонд тооцно.
[su_quote]Гэхдээ дараагийн Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг нь ажилд томилох хүртэл одоогийн сайд нар ажлаа хийнэ. Ерөнхий сайдын ажлыг Тэргүүн шадар сайд түр орлоно.[/su_quote]
Ерөнхий сайд огцорсноос 30 хоногийн дотор Ерөнхийлөгч дараагийн Ерөнхий сайдыг УИХ-д оруулж ирнэ. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.