ТББХ-нд харьяалалтай АН-ын 3 сайд болох Лу.Гантөмөр, Ц.Туваан, Э.Одбаяр нар "Ерөнхий сайдын талд" буюу түүнд итгэл үзүүлэхийг дэмжжээ

ТББХ-нд харьяалалтай АН-ын 3 сайд болох Лу.Гантөмөр, Ц.Туваан, Э.Одбаяр нар "Ерөнхий сайдын талд" буюу түүнд итгэл үзүүлэхийг дэмжжээ

ТББХ-нд байх АН-ын 3 сайд Л.Оюун-Эрдэнийг авч үлдэхэд саналаа өгчээ.

ТББХ-ны 25 гишүүнээс 23 нь нууц санал хураалтад оролцсон бөгөөд ердөө 6 гишүүн л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжиж буюу "Итгэл хүлээлгэх"-ийг дэмжихгүй гэж саналаа өгчээ.

Өөрөөр хэлбэл, ТББХ-д АН-ын 8, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар, ХҮН намаас Т.Доржханд, үлдсэн 14 нь МАН-ын гишүүн байдаг.

Харин итгэл үзүүлэхийг дэмжээгүй 6 гишүүн нь АН-ын 5+Н.НомтоЙбаяр бөгөөд Засгийн газарт ажилладаг АН-ын 3 сайд болох Лу.Гантөмөр, Ц.Туваан, Э.Одбаяр нар "Ерөнхий сайдын талд" буюу түүнд итгэл үзүүлэхийг дэмжжээ.

Ингэснээрээ улс төрийн хүрээллийнхэн дунд яригдаад буй "АН-ын сайд нар Засгийн газраас гарсан ч кнопоо худалдсан" гэдэг үнэн болж таарч байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.