Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг МАН-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр шийдвэрлэнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал завсарлажээ. Хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-ын гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлээр уг асуудлыг шийдвэрлэхээр тогтсон байна.
Эндээс үзвэл МАН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжиж байгаа гэж дүгнэж болохоор байна. Хэрэв түүнийг авч үлдэх дээр тогтсон бол бүлгийн хурал удаан үргэлжлэхээс гадна, өөр өөр байр суурьтай гишүүдийн санал зөрөлдөөнөөс үүдэн багагүй маргаан дагуулах байсан гэж болно.
Гэвч МАН-ын бүлгийн хурал богино хугацаанд буюу 20 минут орчим хуралдсан нь түүнийг огцруулахыг дэмжсэн гэж уншигдахаар байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.