"Зуны зугаа" шоун дээр согтууруулах ундаа заруулахын тулд Хотын дарга Х.Нямбаатар захирамжаа өөрчилжээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 05-р сарын 31-нд болсон "Зуны зугаа" шоуны үеэр олон залуус архидан согтуурч, нэгнээ мэсээр гэмтээж, тайзан дээр байсан уран бүтээлчид рүү халдсан аймшигт үйлдэл гарсан юм. Цагдаагийн газарт 35 дуудлага мэдээлэл ирүүлсэн байдаг.
Гэвч уг асуудалд хэн хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байна. Харин гол буруутан нь Хотын дарга Х.Нямбаатар гэж олон нийт хардаж байна.
Учир нь Хотын дарга Х.Нямбаатар 05-р сарын 31-ээс 06-р сарын 01 хүртэл архи, согтуурлууах ундаа зарахгүй байх захирамж гаргасан байсан ч удалгүй/2025.05.29/ түүнийгээ өөрчлөн 2025.05.31-нд архи согтууруулах ундаа зарахаар болгосон байдаг.
Ингэснээр тус шоуны оролцогчид архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, шоу арга хэмжээний үеэр танхайрах нөхцөл бүрдсэн байх талтай юм. Уг асуудлаар бид Хотын дарга Х.Нямбаатараас тодруулж хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.