Л.Оюун-Эрдэнийг огцруулах уу, олуулаа авч үлдэх үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Итгэл хүлээлгэх тухай" тогоолын төслийг УИХ-д өргөн бариад 5 хонолоо. Өнөөдрөөс УИХ-ын байнгын хороодоор болон нэгдсэн чуулганаар уг тогтоолыг хэлэлцэж эхэлнэ.
УИХ-ын нэгдсэн чуулганаар нийт 32 гишүүн "Итгэл үзүүлэх тухай" тогтоолын эсрэг санал өгвөл Засгийн газрын тэргүүнийг огцорсонд тооцох юм.
Гэвч улс төрийн хүрээлэлд олон таамаг дэвшүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг суудалтайгаа үлдэхийн тулд намын жагсаалтаар орж ирсэн гишүүд болон өөрийн фракцын гишүүдээ хайрцаглаж кноп даруулна. Ингээд "УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээр боллоо" хэмээх жүжиг үргэлжилнэ хэмээн нэг хэсэг нь харж байна.
[su_quote]Харин нөгөө хэсэг нь түүний халаасны кноп хүрэхгүй байж мэдэх тул МАН доторх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн фракц, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцынхантай тохироо хийх бүр цаашлаад АН-ын гишүүдийг "урвуулах" тактик ч боловсруулж буй нь ойлгомжтойг онцолж байна.[/su_quote]
Гэхдээ АН-ын дарга Лу.Гантөмөр "ямар ч тохиолдолд АН хамтарсан засагт орохгүй" хэмээн мэдэгдсэн тул АН-ынхан нэг талдаа гарч, огцруулахаар шийдсэн байж болох талтай.
Ингэхээр "Би Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнЭтэй хамт" хэмээн мэдэгдсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан л ТҮҮНД хүч нэмж, кнопын тоогоо өгөхгүй юм бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох магадлалтай болж таарч байна.
Ямартай ч УИХ дахь намын бүлгүүд өглөө хуралдаж, өдөр 12:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор түүний "Итгэл хүлээлгэх тухай" тогтоолыг хэлэлцэх бөгөдө үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган хуралдуулах товтой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.