Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох хуулийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох талаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төөийг баталжээ. Ердийн журмаар хэрэгжиж эхлэх ажээ.
[su_quote]1XBet бооцоот тааврын улмаас Монгол Улсаас 1.7 их наяд төгрөг гадагш урссан гэх судалгаа бий. Үүнээс үүдэн маш олон иргэд орон гэргүй болж, амьдралаа сүйрүүлсэн байдаг. Харин уг хууль батлагдсанаар дээрх гэмт хэргийг дахин гаргахгүй байх нөхцөл бүрдэх юм. [/su_quote]
Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаягаа ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох аж.
Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулахаар тогтоосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.