УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг АТГ-аас ямар хэргээр шалгаж байна вэ?
УИХ-ын Д.Энхтүвшин NTV телевизийн эрхлэн гаргадаг Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцох үеэрээ 2025 оны төсвийг шүүмжилж, үзэл бодол, байр сууриа илэрхийлснээс үүдэн түүнийг болон эхнэрийг нь шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв.
Тухайн үедээ/2024.11 сар/ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас "УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг шалаагүй" хэмээн мэдэгдэл гаргасан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг саяхан АТГ-т дуудан ирүүлж, байцаалт авчээ. Түүнийг яг ямар асуудлаар мөрдөн шалгаж байгаа нь тодорхойгүй ч "Ухаа худаг"-ийн асуудалтай холбоотойгоор шалгаж байж болзошгүй гэх таамаг байна.
Учир нь Засгийн газраас MCS группын эзэмшилд байдаг "Ухаа худаг"-ийн ордыг төрийн эзэмшилд авах талаар яриа, хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд жагсаал хүртэл зохион байгуулаад буй. Тиймээс Д.Энхтүвшин гишүүнийг MCS компанитай холбоо хамааралтай гэдэг утгаар шалгасан байж болзошгүй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.