УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өгөөд, гадаад руу гарчээ

УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өгөөд, гадаад руу гарчээ

Хуульч О.Баасанхүү манай Record.mn сатад ярилцлага өгөх үеэрээ "Женко Баттулгыг АТГ-аас шалгаад эхлэнгүүт бүлэглэлүүд нь хүрээгээ тэлээд, хамгаалаад байна. Үүнд нь ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл улайран манлайлж байна" хэмээн онцолсон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн "Женко" хочит Х.Баттулгын хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж дуусаад, АТГ луу шилжүүлсэн байна. Харин АТГ-т Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт очиж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнээс хойш гадагшаа хил давж явсан байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан гэх  хэрэгтэй холбоотой гэдгийг нотлох 500 гаруй хуудас баримт бичгийг шалгуулна хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдэж, өнгөрсөн сард шалгах ажлын хэсэг багйуулагдаж байсан юм.

Уг хэрэг нь "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй" болон "үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх үндэслэлтэй талаар мэдээлж  байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.