Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Итгэл хүлээлгэх" тогтоолыг 3 хоногийн дараа хэлэлцэх үү?
[su_quote]Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд "Итгэл хүлээлгэх тухай" тогтоолын төсөл өргөн барьсан юм. [/su_quote]
Харин энэхүү итгэл хүлээлгэх тогтоолд "Үндэсний баялагийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчнйи салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриан дор хэрэгжүүлж эхний бодит үр дүн гарган ажиллаж байгаа ч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгогдог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна" гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 40.1 дээр,
[su_quote]"Ерөнхий сайд УЛСЫН ТӨСВИЙН болон БОДЛОГЫН ТОДОРХОЙ АСУУДЛААР өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. [/su_quote]
"Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилох" юм.
Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 05-р сарын 28-нд тогоолын төслөө өргөн барьсан гэж үзвэл 3 хоногийн дараа буюу хагас сайн өдрөөс байнгын хороодоор хэлэлцүүлж, ирэх 7 хоногоос нэгдсэн чуулганаар хэлэлцэх болж таарч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.