"The MongolZ" багийн залуу тоглогч Аюуш "Mzinho" Батболдыг HLTV сайт онцолжээ

"The MongolZ" багийн залуу тоглогч Аюуш "Mzinho" Батболдыг HLTV сайт онцолжээ

[su_quote]The "MongolZ" багийн залуу тоглогч Аюуш "mzinho" Батболдыг HLTV сайт ярилцлагадаа онцолжээ.[/su_quote]

Counter-Strike 2 (CS2) тоглоомын хамгийн том олон улсын тэмцээнүүдийн нэг Intel Extreme Masters (IEM) Dallas 2025  тэмцээн  5-р сарын 19- 25-ны хооронд АНУ-ын Даллас хотын Kay Bailey Hutchison Convention Center-д зохион байгуулагджээ. Тэмцээний нийт шагналын сан $300,000 байсан бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн байна. 

Тус тэмцээний дараа, Монголын үндэсний "The MongolZ" багийн тамирчин "Mzinho"-ийг ийнхүү онцолжээ.

Тэдний хувьд PGL Astana тэмцээнд Aurora багт хожигдсоны дараа, IEM Dallas тэмцээнд тэднээс өшөөгөө авч, хагас шигшээ шатанд шалгарсан байна.

[su_quote]Харин Mzinho америкийн үзэгчид гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг, маш халуун дулаан дэмжлэг үзүүлдэг нь тэмцээний амжилтанд илүү нөлөөлдөг талаар онцолжээ.[/su_quote]

Хагас шигшээ шатанд тэд MOUZ багтай тоглох бөгөөд өмнө нь IEM Melbourne болон Perfect World Shanghai Major тэмцээнүүдэд MOUZ багт хожигдсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.