Хуульч О.Батхүү: Оршуулга хийхэд 10%-ийн татвар төлнө гэдэг бол үхсэн хойноо ч татвар төлнө гэсэн үг!

Хуульч О.Батхүү: Оршуулга хийхэд 10%-ийн татвар төлнө гэдэг бол үхсэн хойноо ч татвар төлнө гэсэн үг!
Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар дараах үйлчилгээнд НӨАТ-ын 10 хувийн татвар нэмж тооцдог болж байна.
1) Эрүүл мэндийн үйлчилгээ;
2) Боловсрол, сургалт, мэргэжил олгох;
3) Соёлын өв сэргээн засварлах;
4) Мал эмнэлэг;
5) Оршуулгын үйлчилгээ;
6) Нийтийн тээврийн үйлчилгээ.
"НӨАТ бол эцсийн хэрэглэгч буюу иргэд төлдөг татвар. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг татвараар дарамтлахаас илүү дэмжмээр юм. Ойлгодоггүй ээ" хэмээн хуульч О.Батхүү цахим хуудаснаа бичжээ.
Мөн оршуулга хийхэд 10%-ийн татвар төлөхөөр болж байгаа нь иргэд бид үхсэн хойноо ч татвар төлнө гэсэн үг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.