Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй гэж АН-ын 5 сайд хуйвалджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй гэж АН-ын 5 сайд хуйвалджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хуралд өгсөн огцрох амлалтаасаа буцаж, суудалтайгаа үлдэхийн  тулд бүх шатны арга хэмжээ авч байна. Тэрээр огцрохгүй байх тохироогоо нам дотроо ч, АН дотор ч явуулж байгаагаас гадна хэд хэдэн жагсаалыг ч хийлгээд байна.

[su_quote]Тухайлбал, АН-аас Засгийн газарт орж ажиллаж буй 8 сайдын 5 нь буюу Л.Гантөмөр, О.Алтангэрэл, Р.Эрдэнэбүрэн, С.Одонтуяа, Ж.Батсуурь нарын сайд нар Л.Оюун-Эрдэнийг авч үлдэх тохироогоо хийсэн байна.Тэд өчигдөр буюу 2025.05.26-нд намынхаа гишүүдтэй хэсэг бусаг уулзалт хийж, ятган сэнхрүүлэг хийжээ.  [/su_quote]

Ийнхүү АН-тай тохироо хийснээс гадна парламентад суудалгүй намуудтай ч тохиролцож, өөрийн талд ажиллуулж байгаа нь нэгэнт ил болоод байгаа юм. БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байна" хэмээн магтсан бол "Ард түмний нам"-ын дарга Л.Гүндалай "Огцрох амархан" жагсаалын эхний өдрүүдэд дэмжиж ирсэн ч сүүлдээ санаагаа эргүүлсэн байдаг.

Харин "Үнэн ба зөв" нам тэргүүтэй жагсагчдаар "Ерөнхий сайдыг огцруулахгүй, УИХ тар" хэмээх жагсаал хийлгэж байгаа бөгөөд тэдний зарим нь Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүйн тулд өлсгөлөн зарлаж эхлээд байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.