Судлаач Д.Тэгшбаяр: Хүүгийнхээ тансаглалын төлөө яагаад Оюун-Эрдэнэ шалгуулах ёстойг хэлээд өгье!

Судлаач Д.Тэгшбаяр: Хүүгийнхээ тансаглалын төлөө яагаад Оюун-Эрдэнэ шалгуулах ёстойг хэлээд өгье!
[su_quote]Судлаач Д.Тэгшбаяр хүүгийнхээ тансаглалын төлөө яагаад Оюун-Эрдэнэ шалгуулах ёстой талаар бичжээ. [/su_quote]
Тэрээр, 
Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн насанд хүрсэн, бие даасан, магадгүй ааваасаа тусдаа амьдардаг хүн байж яагаад аав Оюун-Эрдэнэтэйгээ цуг орлогоо нотлох ёстой талаар тайлбарлая:
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5. "улс төрд нөлөө бүхий этгээд" (УТНБЭ) гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээд…ийг хэлдэг. НАНБХАСЗАСЗУСт хуулийн 20.2-т Монгол Улсын Ерөнхий сайд, түний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд багтдаг бөгөөд Тайлбарт: “хүүхэд” гэдэгт эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн одоо хамт амьдарч байгаа төрсөн, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно. Эдгээр хүмүүс нийтдээ, бүгдээрээ, хуулиар болон олон улсын стандартаар УТНБЭ юм. Арилжааны банкны маягт бөглөхдөө ч УТНБЭ гэдгээ мэдүүлнэ гэсэн үг.
Хуулиар хүү нь УТНБЭ-ийн хувьд орлого нь хууль ёсны гэдгээ нотлох үүрэг хүлээдэг. Түүнчлэн, АТГ энгийн иргэн ч бсан “сэжигтэй” гэж үзсэн бүх тохиолдлыг шалгах үүрэгтэй, орлогыг нотлуулах үндэслэлтэй.
Энэ тохиолдолд хүү О.Т нь 1 тэрбум төгрөгийн машин, бөгж, цүнх зэргийн мөнгийг төлөхдөө хувиараа орлого олсон гэжээ. Тэгвэл орлогын эх үүсвэрийг шалгана. Ингэхдээ Херо энтертэйнмент ХХК-иас орлого олсон гэсэн мэдээлэл байгаа бол 2 зүйлийг шалгах ёстой:
1. Тухайн компаниас орлого авсныг нотолно. Энэ нь дансны гүйгээ, НДШ төлөлт (хувь хүн + компани аль аль нь ногдох % хэмжээгээр төлсөн баримт) болон ХАОАТ (хувь хүн) төлөлтөөр нотлогдох үндэслэлтэй. НДШ төлөлт нөхөгддөж төлөгддөггүй, хүний тоогоор баталгаажсан тул нотлох амархан.
2. Тухайн компанийн орлого хууль ёсных эсэхийг нотлох ёстой. Ингэхдээ НАНБХАСЗАСЗУСт хуулийн 20.1-т зааснаар “төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив аваагүй, зээл хүртээгүй, эдгээрийг гүйцэтгэж байгаа ААН-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглосон” зохицуулалтын дагуу шалгаж, зөрчсөн эсэхийг баримтаар тогтооно.
Тэгэхээр, дээрх бүх нотолгоог шалгасан, тогтоосон эсэхийг баримтаар, нэг бүрчлэн шаардах хэрэгтэй. Түүнчлэн, УТНБЭ-ийн болзошгүй авлигатай холбоотой хэргийг шалгахдаа “мөрдөн шалгалтын нууц”-д хамааруулах үндэслэлгүйг анхаарна уу.
Учир нь НДШ, ХАОАТ төлөлтийн мэдээлэл ил биш ч, бусад мэдээлэл нь Шилэн дансны тухай хуулийн 6.4.4, Нийтийн мэдээллийн ил тод бдлын тухай хуулийн 8.1, ТБОНӨХБАҮХАт хууль, эдгээрийг дагаж батлагдсан журмуудад зааснаар аль хэдийн ИЛ ТОД байх ёстой.
Хэдийгээр зөвхөн ЕС хөрөнгө орлогоо мэдүүлдэг ч хүүгийн зарцуулж буй хөрөнгийн эх үүсвэрийг нотлох шаардлага ингэж үүсдэг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.