А.Дөлгөөн: ХҮН намд эрүүл шүүмжлэл хэлсэн хүнийг намын дайсан мэт хүлээж авч, гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрсэн!

А.Дөлгөөн: ХҮН намд эрүүл шүүмжлэл хэлсэн хүнийг намын дайсан мэт хүлээж авч, гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрсэн!

[su_quote]ХҮН намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга А.Дөлгөөн ХҮН намаас гарч байгаагаа мэдэгджээ. [/su_quote]

Тэрээр,

ХҮН намын удирдлагын өнөөгийн байр суурь, хандлага, ажиллаж буй арга барил, гаргаж буй шийдвэрүүдийг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул миний бие ХҮН намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна...

Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт улс орон өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг. Ийм шинж чанартай лидерүүдийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг арван жил явсны эцэст мэдэрлээ. Учир нь нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж, мерит зарчимтай институци болж ажиллах боломжгүй юм байна.

ХҮН намд эрүүл шүүмжлэл хэлсэн хүнийг намын дайсан мэт хүлээж авах, хувь хүмүүс хоорондын асуудал мэт харах, сүүлдээ бүр гүтгэн доромжлох гэхчлэн эрүүл бус соёл тогтсон зэрэг нь цаашид энэ намын гишүүн байх хүсэл зоригийг үгүй хийж байна. Энд хүрээд итгэл бөхөв, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.