О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний төсөв улсын төсөв дотор тусдаа багана байхыг хүсэж байна
[su_quote]УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ирэх долоо хоногт тогтоол гаргаж, албажих юм байна. Уг асуудлаар УИХ дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон Ж.Баясгалан, О.Саранчулуун нар мэдээлэл өглөө. [/su_quote]
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар, түүний харъяа агентлаг, аймгийн ЗДТГ гэсэн 5 субьект байдаг. Энэ субьектууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Гэвч нийтээрээ ойлголт, мэдлэг дутуу байна.
Тиймээс бид гарын авлага хийгээд, үүн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийх 13 ажлыг зааж өгсөн. Энэ ажлуудыг хийчихвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн асуудал нэг шат дээшилнэ.
Өнгөрсөн 4-р сард Берлин, Амманы нөхөрлөл тунхаглалд нэгдэн орсон. Энэ тунхаглалд хөгжлийн зорилтот төслийнхөө 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах үүрэг хүлээсэн. Тиймээс энэ үүргийг биелүүлэх ёстой.
[su_quote]Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний төсөв улсын төсөв дотор тусдаа багана байхыг хүсэж байна.[/su_quote]
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь гэр хороолол, орон нутагт амьдардаг. Энэ хүмүүст хүрэхийн тулд орон нутаг, гэр хорооллоор явах ёстой. Энэ хүмүүст хүртээмж маш хэцүү. Төвийн бүсээр л автобустай явах арай дээр боломжтой. Гэр хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гарах ямар ч боломжгүй. Тиймээс энэ хүмүүст цахим үйлчилгээг яаж хүргэх, гар утсаараа авч байгаа ямар ямар үйлчилгээ авч болох вэ гэдэ хүртээмжийн чухал асуудлыг бид хэлэлцсэн.
УИХ-д 126 гишүүн байдаг. Энэ хүмүүс хүний эрхийн мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, хөдөлмөр эрхлэх бололцоог бүрдүүлэх ёстой.
Өнөөдөр анх удаа намсгаж болдог индер дээрээс хэвлэлийн хурал хийж байна. Хэн нэгэн өвдсөн гишүүн ороод ирэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж ирээд яриа өгөх боломжтой. Энэ бол хүртээмжийн анхан шатны алхам.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.