Л.Оюун-Эрдэнэ хэзээ огцрох вэ?
[su_quote]Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг хэзээ огцрох вэ гэх асуулт яг одоо нийгмийн дунд хүлээлт үүсгэж байна.[/su_quote]
Тэрээр өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгнө гэдгээ нэгэнт мэдэгсдэн учир түүнд өргөдлөө өгөх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, тэр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэх үндэслэл дурдана. Хоёрдугаарт, өвчний улмаас гэх шалтгаантай байх ёстой.
[su_quote]Уг нь нийгэм түүнийг ёсзүйн “хариуцлага хүлээ” гэж шаардаж байгаа ч хэзээ ч өргөдөлдөө дурдахгүй л болов уу. Хэрэв ёсзүйн хариуцлага гэвэл түүхэнд муу нэртэй үлдэх учир түүнээс хэзээ ч ийм соёл гарахгүй л болов уу.[/su_quote]
Ямартай ч өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл өглөө гэж тооцоход 32 УИХ-ын гишүүн хүсэлтийг дэмжиж, гарын үсэг зурснаар огцрох нөхцөл бүрдэх юм. Гэвч огцруулах Ж.Баярмаа гишүүний өргөлдөлд ердөө таван гишүүн л гарын үсгээ зурсан.
Харин процессын хувьд Ерөнхий сайд огцорлоо гэхэд дараагийн Ерөнхий сайдыг 5 хоногийн дотор томилох ёстой. Гэвч МАН-ын дүрэмд зааснаар МАН-ын бага хурлаас Их хурлыг хуралдуулах тов зарлах бөгөөд уг товыг 45 хоногийн өмнө зарлах ёстой байдаг. Энэ дүрмийн дагуу бол Ерөнхий сайд буюу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцруулах Их хурал 7 сар буюу баяр, наадмын үетэй давхцаж таарна гэсэн үг.Тиймээс өргөдлөө бариад ороод ирэхэд нь гишүүд итгэл үзүүлж үлдээх ч боломжтой гэсэн үг.
[su_quote]Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, МАН-ын Үндсэн дүрэм хоорондоо зөрчилдөх учир дараагийн Ерөнхий сайдын томилгооны асуудал тун чиг амаргүй байх магадлалтай болж байна.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.