Дараагийн Ерөнхий сайд Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нарын нэг болно

Дараагийн Ерөнхий сайд Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нарын нэг болно

МАН-ын VI бага хурал шөнийн 03:00 цаг хүртэл хуралдсан. Хуралдаанаас хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Засгийн газар огцрох нөхцөл бүрэж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнэ өөрөө өргөдлөө өгөхөөр болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаа өгснөөр намын даргын суудлаа ч мөн өгнө. Харин дараагийн Ерөнхий сайд буюу МАН-ын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар нарын нэр яригдсан бөгөөд одоогоор Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын суудлыг авах тохироонд хүрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бага хурлын үеэр "Би шууд хэлье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт байгаа" хэмээн хэлсэн байдаг.

Хэрэв Я.Содбаатар Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц Засгийн эрхийг барина гэсэн үг. Гэвч Я.Содбаатараас илүү Д.Амарбаясгалан нам дотроо илүү дэмжлэгтэй учир дараагийн Ерөнхий сайд болох магадлал нь илүү өндөр байгаа аж.

Ямартай ч дээрх хоёр эрхмийн хэн нь ч Ерөнхий сайд болсон Ардчилсан намгүйгээр ХҮН нам, ИЗНН-тай хамтарсан засгаа бүрдүүлэх бөгөөд Ардчилсан нам сөрөг хүчний байр суурин дээрээ очно.

Дараагийн Ерөнхий сайдыг томилохын тулд МАН Удирдах зөвлөлөө хуралдуулна, уламаар их хурлаа зарласнаар их хурлаас намын даргыг сонгох бөгөөд МАН-ын их хурлаас сонгогдсон дарга шинэ Ерөнхий сайд болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.