О.Баасанхүү: Гартаа 85 саяын цаг зүүчихээд хөрөнгө хураана гэхэд хэн ч итгэхгүй!
Хуульч О.Баасанхүү Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө хураах тухай хууль" бол Женко Х.Баттулгыг хаацайлах гэснэ хууль хэмээн шүүмжиллээ.
Тэрээр,
-Гартаа 85 саяын цаг зүүчихээд хөрөнгө хураана гэхэд хэн ч итгэхгүй!
Солонгос, Японд мэдээнүүд нь гарчихлаа. Засгийн газар болохгүй байгааг хэлж байна гэсэн үг. Тийм учраас гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцье гэвэл Өвөрхангайн Г.Хосбаяр гишүүнийгээ эргүүлэн татаач ээ, хахууль өгчихсөн хүн шүү дээ. УИХ-д нүүрсний хулгай, албан тушаалын хэрэгтэй 15 хүн байна. Энэ хүмүүсээ оруулж ирээч гэж АТГ, УЕП-тоо шаардлага өгөөч, Хуульзүйн сайд. Энэ бол тэмцэл, ажил.
Гэтэл ард түмнийг тэнэг гээд ойлгочихсон. Ард түмэн баян хүнд дургүй учраас "Хөрөнгө хураана" гэж яривал таалагдана гээд хууль яриад сууж байдаг.
"Ухаа худаг" дээр жишээ нь 350 сая доллар зээлсэн бол баяр хүргэх хэрэгтэй биз дээ. Татвар төлөгчид төлөхгүй шүү дээ. Гэтэл "Төгрөг нуур" дээр өөр, жинхнээсээ зарж байна шүү дээ.
"Женког эргүүлэн татах гэж байна, яллагдагчаар татах гэж байна" гэдэг мэдээлэл гарангуут нөгөө Х.Баттулгаа хамгаалсан бүлэглэл үүсээд, үүн дээр ХЗДХ-ийн сайд улайран явж байгааг би гайхаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.