Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалыг солонгосын хэвлэл, мэдээллийн байгууллагаар онцолж байна!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалыг солонгосын хэвлэл, мэдээллийн байгууллагаар онцолж байна!
[su_quote]Япон, Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал, зугаацлын асуудал болон түүнээс үүдэн залуус жагсаал зохион байгуулж эхэлсэн талаар мэдээллүүд гарсаар байна. [/su_quote]
Тухайлбал, Солонгосын nbnnews.co.kr сайт:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох шахалтад орлоо гэсэн гарчигтэй мэдээ нийтлэхдээ,
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн сүйт бүсгүйн тансаг хэрэглээтэй холбоотой нийтлэл олон нийтийн бухимдлыг төрүүлж, огцрохыг шаардсан жагсаал Улаанбаатарын төвд үргэлжилж байна.
Шанелийн цүнх, Итали алмаазан бөгж, Япон машины зургуудыг сүйт бүсгүй нь найз залуугаасаа авсан хэмээн нийтэлсэн нь иргэдийн хардлагыг дэгдээжээ.
5-р сарын 16-ны байдлаар 40,000 хүн цахимаар гарын үсэг зурж, хүүгийн орлого болон хөрөнгийн эх үүсвэрийг ил болгохыг шаардаж байгаа бөгөөд “Шанель цүнх” нь жагсаалын бэлгэ тэмдэг болоод байна.
Ерөнхий сайд одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.