Артист Ч.Есөнханд: Л.Оюун-Эрдэнэд хэлэх үг алга, карма харуулах байх даа!

Артист Ч.Есөнханд: Л.Оюун-Эрдэнэд хэлэх үг алга, карма харуулах байх даа!
Тэрээр, би гэр хорооллоор яваад, мөнгөгүй байгаа үеэ бодоод, ажил хийгээд хийгээд мөнгө хүрэхгүй үеүүд зөндөө байдаг. Энэ бүхнээс илүү хүнд нөхцөлд, олон олон хүүхдүүдтэй ээж нар, аав нар, өрх толгойлсон ээж нар байгаад өмнөөс санаа зовдог.
[su_quote]Би мөнгөтэй бол бүгдэнд нь л өгмөөр байдаг. Гэтэл тийм зүрх сэтгэлгүй хүмүүст гомдож байна. Залуус минь одоо л босож, тэмцэж байх хэрэгтэй. Тэмцэж байж, дуу хоолойгоо хүргэнэ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд хандаж хэлэх үг алга. Карма л харуулах байх даа. [/su_quote]
Төрийн төлөө огтоно бооно
Түмний хоолойг төр нь бооно
Татвар энэ тэрээ нэхэж авчихаж
Тахиасуудаа тэтгэж байна
Утаанд хордоод
Уушги муушги өвдөж байна
Цохилж байгаа бяцхан зүрхүүд
Ирээдүйгүй сөнөж байна
Нуугаад ирсэн булхайг чинь
Тэмүүлэн гаргаад ирсэн үү, хө
Нэмээд нэмээд өгдөг татвар нууц амрагт чинь очсон уу, хө
Их наяд, тэрбум, сая, мянгаар нь тендер захилалж хармаална/халаасална/
Хармаа/халаас/ нь харин ард түмэнд инстаграмаар илчиж байна...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.