МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдахаар болсныг МАН-аас зарлалаа
[su_quote]УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.[/su_quote]

📌
Мөн Татварын хууль тогтоомжийн шинэчлэл болон Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх урьдчилсан танилцуулга, мэдээллийг сонслоо. Татварын хуулийн шинэчлэлтэй холбогдуулан улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 13000 гаруй компани болон иргэдээс 176 мянга гаруй санал авч хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэх татварын орчинг боловсронгуй болгох бөгөөд далд эдийн засаг буурч, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт нэмэгдэж урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ.
📌
📌
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.