С.Одонтуяа: Ерөнхий сайд бид хоёр тохиролцчихсон
Ковидын үед буюу 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын 100 хоног" хэвлэлийн бага хурлынхаа үеэр "эрх мэдэлтэн, албан тушаалтнууд төрд гацаа болж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар вакциныг саатуулж байна" хэмээн мэдэгдэж байсан удаатай.
[su_quote]Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа үүнийх нь хариуд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө" гэж мэдэгдэж байв. [/su_quote]
Уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар нь УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд С.Одонтуяагаас тодруулахад, "Ерөнхий сайд бид хоёр тохиролцчихсон" хэмээгээд Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурахгүй гэдгээ ам бардам онцлов.
[su_quote]Эндээс дүгнэж үзвэл, С.Одонтуяа гишүүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтах тохироогоор Л.Оюун-Эрдэнэтэй шүүхийн маргаанаа дуусгасан гэдэг нь харагдаж байна. [/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.