Ж.Өнөмөнх: Та орлогоо нотолж болно. Гэхдээ дархан эрхээсээ татгалзсаны дараа шалгуул!

Ж.Өнөмөнх: Та орлогоо нотолж болно. Гэхдээ дархан эрхээсээ татгалзсаны дараа шалгуул!

#Огцрохамархан жагсаалын зохион байгуулагчид өнөдөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн шаардлагаа өргөтгөж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Энэ үеэр жагсагчдын төлөөлөл Ж.Өнөмөнхийн хэлэн үгнээс онцлон хүргэе.

Жагсагчдын төлөөлөл Ж.Өнөмөнх:

-Ерөнхий сайдын хэвлэлийн баг маш муу ажиллаж байгааг эхлээд хэлье! Өнөөдөр хэдэн хэвлэлд Ерөнхий сайд ярилцлага өгөхдөө, "том төслүүд хэрэгжих болгонд хэвлэл мэдээлэл  юм уу хэн нэгэн гарч ирж гацаадаг" гэнэ. Монгол Улсад үргэлжид том төслүүд байсаар ирсэн. Ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнээс болж Монгол Улсын хөгжил гацдаг юм биш.

МАН-аас асуумаар байна. 300 мянган хүний хатуу гишүүнчлэлтэй танай намд Л.Оюун-Эрдэнээс илүү бодлого хэрэгжүүлэх, мега төсөл хэрэгжүүлэх хүн байхгүй болсон уу?

2-рт,  Монгол Улс эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан байлаа ч туурга тусгаар улс. Туурга тусгаар улс учраас Монгол Улсын хөгжил ганц хүнээс болж ганхах ёсгүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлмээр байна.

3-рт, Үндсэн хуульд зааснаар УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Сонгууль явуулаад, ялсан нам дангаараа Засгийн газраа байгуулаад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Энэ хэрэгжүүлэх газар нь Засгийн газар. Тэргүүлэгч нь Ерөнхий сайд. Энэ Ерөнхий сайд, Засгийн газар УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ёстой.

Гэтэл Засгийн газар нь УИХ, Шүүх, Засгийн газрынхаа бүх эрх мэдлийнхээ толгой дээр гараад суучихсан.

Яагаад гэвэл, 2016-2025 оны хооронд 9 жилийн хугацаанд  473 хууль баталсан байна. Үүний 107 анхдагч хууль, 97 хуулийн шинэлчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт багтаж байна. Гэтэл УИХ-аас 125 хууль, Засгийн газраас 337 хууль, Ерөнхийлөгч 11 хууль санаачилж батлуулжээ. Хууль батлах субъект нь УИХ. Хуулийг батлуулах гэж иргэд өөрсдөө нийгмийн захиалгаа өгч, УИХ-д төлөөлөгчөө сонгодог. Гэтэл Засгийн газар юу хийх, яаж ажиллахаа хүртэл заалгахаа больтлоо данхайсан байна!

Үүсээд байгаа үйл явдал ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн рүү чиглээгүй. Хүүхэд рүү нь субъектийн дйралт хийгээгүй. Хариуцлагаа хүлээ, ил тод байдлыг нээ, засаглалын хянах механизмыг ажиллуул гэж бид энд гарч ирсэн.

Гэтэл эвслийн Засгийн газрын намын дарга нар биднийг доромжилсон. АН-ын намын дарга Лу.Гантөмөр “Энэ жасгаал цаанаа ямар нэгэн эзэнтэй” гэсэн. Хамтарсан Засагт гарсан ХҮН нам, АН, МАН бүгд нэг дуу хоолойгоор ярьдаг болжээ. Гэтэл бид нэг дуу хоолойгоор яриулах гэж гурван өөр намыг Засгийн газарт гаргаж ирээгүй. Тийм юм бол нэг намын тогтолцоотой болох нь яасан юм. Нэг намын дарангуйлал тогтоох нь яасан юм?

[su_quote]Өнөөдрийн Ерөнхий сайдын ярианаас хоёр зүйлийг онцолъё. "Манай гэр бүл илүү болгоомжтой байя" гэнэ. Илүү болгоомжтой идье гэж байгаа юм уу?[/su_quote]

Та болгоомжтой байх биш гэр бүлийнхээ хамт хариуцлагатай, ёсзүйтэй, ил тод  байх ёстой!

Та иргэдийг “ялаа” гэж цоллолоо! Иргэд танд 5,6 жил итгэл үзүүлж, одоог хүртэл Ерөнхий сайдын ажлыг хийх хүртэл иргэд татварын асуудлаар, эдийн засгийн асуудлаар, эрх чөлөөний асуудлаар гарч ирж ярьсан. Үүнийг сонсоод өөртөө нэг дүн тавиарай гэж хэлье!

Та орлогоо нотолж болно. Гэхдээ Ерөнхий сайдынхаа суудлыг өгөөд, Засгийн газраа огцруулаад, УИХ-ын гишүүний дархан эрхээсээ татгалзсаны дараа шалгуул!

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.