Э.Сүндарь: Төсөв тасарчээ!

Э.Сүндарь: Төсөв тасарчээ!
[su_quote]TEDx Улаанбаатар куратор, боловсролын зөвлөх Э.Сүндарь төсөв тасарсныг онцолжээ.[/su_quote]
Тэрээр,
-Халамжийн мөнгө орсонгүй. Хүүхдийн мөнгө, халамж хоёроо л цагтаа өгөөд байдаг юм, уг нь. Төрийн замбараагүй зардал, үргүй зардлуудын үр дүнд нийгмийн хамгийн эмзэг, хэрэгцээ шаардлага, дэмжлэг их шаарддаг бүлгүүд хохирдог!
Маш олон айлууд "15-нд халамж буухаар өгье" гээд өдрийн зээл авсан, апп-ын зээл авсан, ломбардад зээл тавьсан байдаг. Хүмүүс орлого бага байх тусам өндөр хүүтэй, "шулаач" маягийн зээл авдаг, бага багаар худалдан авалт хийж "илүү төлдөг".
Харин эдийн засгийн боломж сайжрах тусам бага хүүтэй зээлд хамрагдах, хэрэглээний материалаа ихээр хямд авах, санхүүгийн урт хугацааны төлөвлөлт хийх боломж үүсдэг.
Сүүлийн үед "хөнгөн" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүүдийн асаргаанаас хасах, хүүхэд нь хэлд орсон бол тэтгэмж олгохгүй зэрэг ямар хуулийн үндэслэлтэй нь мэдэгдэхгүй их танаж байна.
[su_quote]Эхлээд тэр олон эвэнт хийдэг, дуулж хуурддаг, наадмын том зардал, өөр юу байдаг юм хүний амь нас, амьжиргаанд тулаагүй зардлуудаа танаад, дараа нь эмзэг бүлгүүд рүүгээ орж болохгүй юу?[/su_quote]
Яг талбай руу харахаар өдөр өнжихгүй эвент, өдөрлөг, тайз засал, цалинтай хөтлөгч, гадаад тогооч хүртэл ирж плов хийгээд байх юм. Яг төсөв хүрэхгүй байгаа улс орон мөн үү?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.