Сэтгүүлч Д.Даваадулам: Нийтийн газар мэдээллийн, суртал ухуулгын "хүчирхийлэл" үйлдэхийг Нямбаатар хотын дарга та шийдсэн үү?
[su_quote]Улаанбаатар хотын автобусны буудлуудаар цагаан хоолой байршуулж, халаасны хулгайчаас болгоомжлохыг сэрэмжлүүлэн зарладаг "ажил"-ыг НЗДТГ-аас зохион байгуулдаг болжээ. Гэвч энэ бол социализмын үеийн суртал ухуулга, мэдээллийн хүчирхийлэл хэмээн сэтгүүлч Д.Даваадулам шүүмжилж, нийтэлжээ.[/su_quote]
Тэрээр,
-Автобусны буудалд юун цагаан хоолой вэ Х.НЯМБААТАР аа, Хотын дарга аа?
Хэрэв хотын нийтийн эзмшлийн газар бүрийг ийм болгож байгаа бол мэдээллийн хүчирхийлэл гэж үзэх юм байна!
МУИС-ийн номын сангийн урд буудалд камертай зэрэгцүүлээд тавьсан цагаан хоолойгоор "Халаасны хулгайнаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байж... иргэн та" гэсэн ухуулга, сэрэмжлүүлэг явж байна.
40-өөд оны Зөвлөлт үү, хойд Солонгос, Куб уу? Ямар суртал ухуулгаа хийж, дэглэм тогтоох гээд байна вэ? Автобусны буудалд чимээгүйхэн, тайван шиг автобусаа ч хүлээж болохоо байх нь ээ, УБ хотын бид чинь.
Ямар мэдээллийг ямар сувгаар, хэрхэн хүлээн авч үзэх, эс үзэх нь иргэний сонголт байх ёстой. Дээр нь ийм аймар дуу шуугиантай хотод бас ямар дуу чимээ нэмээд байна аа!
[su_quote]Нийтийн газар ийм мэдээллийн, суртал ухуулгын "хүчирхийлэл" үйлдэхийг Нямбаатар хотын дарга та шийдсэн үү?[/su_quote]
МУИС-ийн оюутнууд, ер нь энэ оюутан залуус та бүхэн яаж тэвчдэг байна аа? Бид ийм мэдээллийн, суртал ухуулгын "хүчирхийлэл" үйлд гэж татвар төлдөггүй. Хэн юу сонсохоо, хаана сонсохоо, юугаар хүлээн авахаа, эс сонсохоо өөрөө сонгох эрхтэй! Иргэний эрх.
УБ хот сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахимаар, журмаараа явуулах ёстой! Нийтийн эзэмшлийн талбай, агаарын орон зайг ашиглаж бүү хүчинд, бүү тархи угаа, дарамт бүү үүсгэ! гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.