Сэтгүүлч, зохиолч Х.Умаахан: Олон монголчуудын зовлонгоор танай хүүхэд тансаглаж байгааг би Оюун-Эрдэнэтэй хамт нисэж очоод харуулмаар байна!

Сэтгүүлч, зохиолч Х.Умаахан: Олон монголчуудын зовлонгоор танай хүүхэд тансаглаж байгааг би Оюун-Эрдэнэтэй хамт нисэж очоод харуулмаар байна!

#Огцрохамархан жагсаалд сэтгүүлч, зохиолч, Youtuber, сургагч багш, улстөрч, бизнесмэн, оюутан, сурагч гэх мэт олон залуусын төлөөлөл хүрэлцэн ирж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний нэг БНСУ-д хараар ажиллаж, амьдарч байгаад ирсэн, стэгүүлч, зохиолч Х.Умааханы ярилцлагыг хүргэе.

Сэтгүүлч, зохиолч Х.Умаахан:

Номын баяр болох гэж байгаа. Жагсаалтай давхцаж байгаа учраас жагсаал маань байхгүй болчихвий гэж бодоод номоо ч аваад, жагсаалдаа ч нэгдэх гээд гараад ирлээ. Би гом бичээд, номын дэлгүүрт 30 хувийн татвар төлдөг. 20 мянгаар зардаг номынхоо 14 мянгыг авбал авч чаддаг. Гэтэл тэр мөнгө маань хэн нэгний цүнх ч юм уу, түрийвчинд орчихсон байх вий гэж айж байна.

[su_quote]Хоёр, гурван зэрэг ажил хийгээд, хажуугаар зохиол бичээд, татвараа төлөөд яваад л байдаг. ОДоо бол бие, сэтгэлзүй ч үнэхээр ядарч байна. Залуу хүн ч гэсэн туйлддаг, ядардаг. [/su_quote]

Чиний хувьд гадаадад/солонгост/ ажиллаж, амьдарч байгаад тэнд амьдардаг хараар амьдардаг монголчуудын тухай бичсэн"Харынхан" гэж ном байна тийм үү?

Би сэтгүүлчээр ажиллаж байгаад Солонгос руу яваад, харласан. Харласан гэдэг маань олон монголчуудын боломжийг хаасан байж магад. Түүний төлөө уучлал гуймаар байна. Гэхдээ эргэж ирээд би энэ номыг бичсэн. Энэ номыг уншаад 10 гаруй залуус монголдоо ирээд, бизнес эрхэлж байгаа. Хэдий өндөр татвартай ч гэсэн түүний эсрэг зогсох цэг болсон.

Солонгост амьдардаг 53470 монголчууд байгаагийн 17000 нь хар буюу визгүй хүмүүс. Тэд нар юу туулж, яаж амьдардгийг харахын тулд би маш олон газраар явсан. Маш олон хүмүүстэй ярилцлага хийсэн. Түүнийхээ үр дүнд бичсэн.

Тэд хүссэндээ тэнд байгаагүй?

Эх орон чинь сайхан боллоо гэвэл онгоцны билетээ аваад нисэхэд бэлэн хүмүүс. Харина гэж хэлдэг, гэхдээ харьж чаддаггүй. Сарын дараа ирнэ гэж хэлж яваад нэг жил болчихсон, долоон жил болчихсон тийм хүмүүс. Сүүлдээ сөжүндээ солиороод ханатайгаа ярьдаг болчихсон олон монголчуудтай би уулзсан. Монголдоо бизнес хийх гэж оролдоод 2,3 удаа дампуурчихсан учраас дахиж хэзээ ч очихгүй гэж боддог маш сэтгэл өвтгөмөөр.

Тэдний амьдралыг би Оюун-Эрдэнэтэй хамт нисэж очоод харуулмаар байна! Танай хүүхэд энэ олон хүмүүсийн зовлонгоор тансаглаж байгааг би харуулмаар байна!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.