"Энхийн шагналтан" шагналыг МУИС-ийн ахмад багш, баримтат киноны уран бүтээлч, МУГБ С. Шарийбууд хүртээжээ
[su_quote]"Энхийн шагналтан-2024" шагналыг МУИС-ийн ахмад багш, баримтат киноны уран бүтээлч, МУГБ С. Шарийбууд хүртээжээ. [/su_quote]
Шагналын өмнө түүнийг тодотгохдоо "Охиныхоо төлөө гэхээс илүү Монгол хүний нэр төр, эрхийг хамгаалахын төлөө хийж буй түүний тэмцлийг Монгол төр засгаас илүү НҮБ-ын Хүний эрхийн байгууллага, Хүний эрхийг хамгаалдаг гадаадын ТББ-ууд, хувь хүмүүс дэмжин хамтран ажилладаг. Энэ хэргийг шударга шийдэхийг дэлхийн дахин анхаарч хардаг болохоор Шаарийбуу багшийн ганц хүний тэмцэл, үнэн, шудрага ёсыг эрхэмлэгчдийн хамтын тэмцэл болж өргөжсөн.
Өөрийн авьяас билэг, эрдэм чадал, ур ухаан, сэтгэл зүрхээ бүгдийг нь Эх орондоо, олон мянган шавь нар, залуу үедээ зориулснаас гадна хайртай охиндоо амласан эцэг хүний амлалт, энэрэл, нинжин сэтгэл мөн зорьсондоо хүрдэг Монгол хүний чанд хатуу зориг зүрх, тэвчээр, тууштай сэтгэлийн үлгэрлэл болсон "САЙН ААВ"-ыг хүндэтгэн 2024 оны "Энхийн шагнал"-ын эзнээр тодруулсан билээ." гэжээ
Эх сурвалж: "Амгалан дэлхий" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.