Хуульч О.Баасанхүү: ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл худлаа ярихаа боль!

Хуульч О.Баасанхүү: ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл худлаа ярихаа боль!

[su_quote]Хуульзүй дотоод хэргийн айд О.Алтангэрэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох ямар ч боломжгүй гэх тайлбарыг өгөв. Харин хуульч О.Баасанхүү түүнийг хуулиа мэдэхгүй байгааг шүүмжлэв.[/su_quote]

Ингэхдээ тэрээр, "Монгол Улсад хууль бус хөрөнгийг хураах процессын хууль ерөөсөө байхгүй. Би хуульч хүн.  Тийм ч болоод энэ салбарыг удирдаж байгаа хүн. "Хууль бусаар хөрөнгөжих" заалт 2012 онд Эрүүгийн хуульд орсон. Дараа нь "Үндэслэлгүй хөрөнгөжих" болж өөрчлөгдсөн. Харамсалтай нь энэ хуулийн зүйл заалтаар 3 удаагийн өршөөлийн хуулиар Монгол Улс авлигачдаа өршөөсөн" гэв. 

Харин хуульч О.Баасанхүү ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуулиа мэдэхгүй, худал ярьж байгааг шүүмжиллээ.

Тэрээр, 

Уг нь энэ хууль байгаа, байхгүй гээд тайлбарлах сонирхол алга. Би багш биш. "Үндэслэлгүй хөрөнгөжих" гэдэг заалт Эрүүгийн хуульд байгаа юу гэдгийг эхлээд ойлгох ёстой.

[su_quote]Монгол Улсын хүчин төгөлдөр Эрүүгийн хуулийн 22.10 дээр улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжихийг гэмт хэрэгт тооцно, 8 буюу түүнээс дээш жил онооно гээд заачихсан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй. Хэзээ ч түүнийг илрүүлж болно.[/su_quote]

Процесс гэдэг нь Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийг хэрхэн илрүүлэх вэ, ямар үйлдлээр таслан зогсоох вэ, хэрхэн шүүх вэ гэдэгл асуудал. Үүнээс өөр хуульд байх ёсгүй.

[su_quote]Хуулийн сургууль төгсөөгүй хүн тааж яриад байж болно. Хуулийн сургууль төгссөн хүмүүс үүнийг нь шоолоод байна![/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.