Судлаач Д.Тэгшбаяр: Ерөнхий сайд "Авлигатай тэмцэнэ" гэсэн нь онигоо байсан уу?

Судлаач Д.Тэгшбаяр: Ерөнхий сайд "Авлигатай тэмцэнэ" гэсэн нь онигоо байсан уу?
Санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн тансаглал, зугаацалтай холбоотой асуудлаар өөрийн цахим хуудаст байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр,
[su_quote]-Би судлаач хүн юм аа. Надад Ерөнхий сайдын бэрийн кейс их сонирхолтой байна. Ажилгүй залуугийн бөгж, машин, "Севен Нуга", нисдэг тэрэгний зардал болон бэрийн бичвэр, хадам аавын хоосон компани гэх мэт үг, яриа, баримт зөрөөд байгаа учир  тодруулах  олон асуулт гараад байна.Чамд ямар хэрэгтэй юм, гэвүүзэй! Үнэхээр хэрэгтэй байна![/su_quote]
Эхнээс нь:
- Худын компани орлогогүй, идэвхигүй, мод зод л зарж 250к олдог, өөрөө групп/халамж/-д, гэр бүлийн орлого нийлээд жилд 200 гаран сая байхад жилийн орлогын 10% цүнхэнд, 500% машинд зарж байгаа бол тэр мөнгөө хаанаас олсон?
-Ерөнхий сайдын хүү өгсөн бол хүү ажилгүй, орлогогүй, аав ЕС-ын орлогоос 300-400 дахин хэтэрсэн хэрэглээ хаанаас олдсон?
- Үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан эсэх, татвар төлөгдсөн, орлогоо ХАСХОМ-д мэдүүлсэн эсэх (ил байгаа мэдүүлгээр ийм орлого алга).
-Нисдэг тэрэг түрээс үү, хувийн компанийнх уу, төрийн байгууллагынх уу? Төрийнх бол хэн хариуцлага хүлээх вэ? Хувийнхаас түрээсэлсэн бол хэдэн ₮, тэр орлого нь хаанаас, яаж олдсон?
- 10 саях2=20сая болсон тул гүйлгээг банк тайлагнасан эсэх, Монголбанкны СМА хянасан эсэх, эх үүсвэрийг тогтоосон эсэх?
-Худын групп тогтоолгож улсаас авсан мөнгөн дүн хэдэд хүрчихэв? Групп тогтоож өгсөнд НДГ-ын дарга эхнэр нь нөлөөлсөн эсэх, анхнаасаа хуурч групп/халамж/-д орсон?
-Хүнд өвчин нь яаж эдгэж, тэрбумтан болсон?
-Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй яагаад сул хэвээр байна?
-Хамаарал бүхий этгээдийн хөрөнгө орлогын хяналтыг яагаад сайжруулдаггүй вэ?
-Хэвлэлийнхэн яагаад Ерөнхий сайдаас тодруулга авахгүй байна?
-АТГ яагаад өөрийн санаачлагаар шалгаагүй 3 хоносон?
-Ерөнхий сайд "Авлигатай тэмцэнэ" гэсэн нь онигоо байсан уу?
-АТГ-ын З.Дашдаваа дарга Л.Оюун-Эрдэнэд хайртай юу, хариуцсан ажилдаа хайртай юу гээд олон асуулт байна!
Жич: Надад стратегийн ордын С үсэг байхгүй, Элбэгдоржийн Э үсэг ч байхгүй, 14 мега төслийг хэрэгжчихээсэй гэж дотроо маань уншдаг, их сүсэгтэй хүн. Судлах гэсэндээ л…

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.