Олны шаардлагыг үл тоосон Оюун-Эрдэнэ "Бүсчилсэн хөгжил" нэртэй зугаацалд хэдэн зуун саяыг үрсээр явна!
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг иргэд шаардаж, АТГ-т хүсэлт өгч, монгол даяараа шахам давлагаалж байна. Харин Оюун-Эрдэнэ өөрөөс нь олон нийт шаардаж байгааг ч үл тоон "Бүсийн чуулган" нэртэй зугаацалд хэдэн зуун саяыг үрсээр явна.
[su_quote]Энэ амралтын өдрүүдэд эхэлсэн "Бүсчилсэн хөгжил" нэртэй "Засгийн газрын хуралдаан"-даа тэрээр УИХ, Засгийн газрын гишүүдийг хэдэн арваар нь дагуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг вагон вагоноор нь чирж явжээ. Зөвхөн хэвлэл мэдээллийн 50-60 хүн, УИХ-ын 20-30 гишүүн авч явсан талаар эх сурвалж мэдээллээ. [/su_quote]


Үүн дээр нэмээд тэдний туслах зөвлөх, бараа бологч, цүнх баригч, хуралд оролцогч салбарын мэргэжилтэн, алба хаагчдын тоо яривал хэдэн зуугаар ярина.
Ганцхан жишээ дурдахад, тансаглалаа барьж дийлэхээ больсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгхэн сарын өмнө "Бүсчилсэн хөгжил-Хангайн бүс" нэртэй Засгийн газрын хуралдааныг хийхэд зөвхөн Булган аймгаас гэхэд 120 сая төгрөг гаргаж, тэдний бэлэг сэлт, хоол унд, хурал хуйд нь зарцуулуулжээ.
Хангайн бүсэд Архангай, Хөвсгөл, Эрдэнэт хотууд бүгд тийм хэмжээний зардал гаргасан гэж тооцвол нийлээд багадаа хагас тэрбум төгрөгийг зүгээр л хурал нэртэй зугаацал, тансаглалд зарцуулсан байна.
[su_quote]Үүн дээр нэмээд Л.Оюун-Эрдэнийг дагалдан бараа бологсдын армийн унаа түлш, хоол унд, хэдэн өдрийн томилолтын зардал, хэвлэл мэдээллийнхэнд өгөх мөнгө төгрөгийг төсвөөс гаргана. Энэ мөнгийг нарийн тооцвол хэдэн арван тэрбумаар яригдана![/su_quote]


Өөрийнх нь гэр бүлийн тансаглал, зугаа цэнгэлийн мөнгө хаанаас гарч байгааг иргэд, олон нийт шаардаж байгааг үл тоосон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин хэзээ үндсэн ажлаа хийж, олон нийтийн шарадлагад хариу өгөх нь тодорхойгүй байна.
Тэр хүртэл иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж, ажлаа хийхийг АТГ-аас шаардаж байна.
Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлохыг ч өөрөөс нь шаардсаар байна!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.