П.Ганзориг: 3 жилийн өмнө 2000 орчим ААН-ийн дансыг хаадаг байсан бол өнөөдөр 22000 данс хаадаг болсон байна!

П.Ганзориг: 3 жилийн өмнө 2000 орчим ААН-ийн дансыг хаадаг байсан бол өнөөдөр 22000 данс хаадаг болсон байна!

УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн ажил олгогчоос НДШ авахыг болиулах хуулийн төслийг санаачлан өргөн барьжээ. Энэ хуул хэрэгжвэл 300 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэгчдэд үлдээж, эдийн засгийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: 

[su_quote]-Хувийн хэвшлийн улсад төлөх татварын өр 3 жилийн өмнө 2 их наяд байсан бол одоо 4 их наяд болсон байна. 3 жилийн өмнө 2000 орчим ААН-ийн дансыг хааж татварыг татаж авдаг байсан бол өнөөдөр 22000 данс хаадаг болсон байна! Татвар хувийн хэвшилд асар их дарамжт болж байгаагийн жишээ. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд хүрч байна гэдэг татварын дарамтаас гарч чадахгүй хэмжээнд хүрч байна гэсэн үг. Энэ байдлаараа олон компани татвараа төлж чадахгүй хаалгаа барина. Энэ хэмжээгээр ажлын байр багасна. Тиймээс төрөөс татварын бодлогоор дэмжих ёстой. Тиймээс энэ хуулийн төсөл асар их ач холбогдолтой. [/su_quote]

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Гадаадад 40000 ажиллах хүчнээ гадаадад явуулчихаад гадаадаас 100 000 ажиллах хүчин оруулж ирэх нь Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцэхгүй. Харин бид хөдөлмөрийн зах зээлээ бүрдүүлэхийн тулд энд байгаа хөдөлмөрлөх орчинг сайжруулж, тэлэхэд энэ хууль ач холбогдолтой. НДШ-ийн дарамтыг бууруулснаар ажиллах хүчний оролцоо нэмэгдэнэ гэж харж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.