Ж.Баярмаа: Иргэдэд дарамт болж буй ХХОАТ-ын 9 хувийг багасгаж, 1 хувь болгох хууль санаачилсан
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Иргэн Р.Шинэгэрэлийн санаачилгаар иргэдийг Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх цахим санал 7 хоногийн дотор 100 мянган хүний гарын үзсэг цуглуулсан байна. Энэ саналыг хуулийн төсөл болгох нь бидний үүрэг гэж бодож байгаа учраас бид хууль санаачилж байна.
Орлого нь хүрэлцэхгүй байгаа иргэдээс заавал их хэмжээний татвар авч төсөв бүрдүүлдгийг зогсооё гэсэн байр суурьтай байгаа. Монгол Улс монгол хүнээс бүрдэнэ. Монгол хүн бага ч атугай орлого нь нэмэгдэж, тэр нь өөрийнх нь амьдралд хувь нэмэр болж байж улс орны хөгжил яригдана. Түүнээс биш хөдөлмөрлөж олсон орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа дээр нэмээд татварын дарамт учруулаад байгаа нь эдийн засгийн хүнд энэ үед ямар ч боломжгүй гэж бид үзэж байна. Тиймээс Хувь хүний орлогын албан татвар дотор 6 татвар байдаг. Үүнийг бүгдийг нь 1 хувь болгохоор бид санаачилсан.
[su_quote]Тухайлбал, 2 сая төгрөгийн цалинтай хүний ХХОАТ-ын 9 хувийг хасахад 180 мянган төгрөг хүндээ үлдэнэ. Энэ мөнгөөр уут гурил, шуудай будаагаа авчихна. Төрөөс төрсөн тэрбумтнуудад энэ мөнгө юу ч биш, цайны мөнгө. Гэхдээ иргэдэд асар их мөнгө. [/su_quote]
Харин энэ татварыг бууруулснаар төсөвт 2,5 их наядын цонх үүснэ гэж үзэж байгаа. Энэ 2,5 их наядыг бүрдүүлэхэд маш амархан. 2026 оны төсвийн орлогыг тооцоолохдоо энэ мөнгийг хасаад тооцно. Харин зарлагаа төдий чинээгээр хасна гэсэн үг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.