Г.Тэмүүлэн: Гадаад өр зээлийг төсвийн гадна гаргачих юм бол өр зээлгүй болчих юм шиг яагаад яриад байгаа юм бэ?
Сангийн яамнаас "Улсын өр зээлнээс гадаадын өр зээлүүдийг хасаж, өрийн таазыг нэмэх" агуулгатай хууль оруулж ирж, хуулийн хулгай хийх гэж байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эсэргүүцэж, хуулийн хулгайгаа зогсоохыг шаардлаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Улсын өр, зээлнээс гадаад зээл тусламжийг гаргаж, өрийн таазыг нэмэх асуудлыг оруулж, төсөвт тодотгол хийх тухай ярьж байна. Энэ жишгээр явбал, төсвөө сайхан харагдуулахын тулд халамжийн зардлаа төсвөөс хасчихъя, урсгал зардлаа хасчихъя гээд өөрөө өөрсдийгөө хуураад байж болно.
"Гадаад зээлийн ашглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" хуулийн төслдийг Сангийн яам боловсруулсан байна! Энийгээ маш хуудуутгайгаар Сангийн яам өөрсдөө өргөн барихгүйгээр УИХ-ын гишүүдээр өргөн бариулж байгаа мэтээр оруулж ирэх гэж байна!
Эдийн засаг ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. Нүүрсний экспорт 40 орчим хувиар уначихсан. Монгол Улсын эдийн засаг 14,5 хувиар уначихсан. Эсэргээрээ импорт өсөөд байна. Манай импорт өсөх тусам валютын ханш нэмэгдэнэ, төлбөрийн чадвар муудна, бараа бүтээгдэхүүний үнэ өснө, эрэлтэнд суурилсан хий хөөрөгдөл бий болно. Монгол Улсын эдийн засагт асар сөрөг.
Тийм учраас нөхцөл байдал, бодит үнэнтэйгээ нүүр тул. Төсвийн тододголоо хий. Эрэмбэлж, хасаж болох зүйлээ төсвөөс хас, тансаг зардлаа таная!
Гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад 4 сарын өмнө төсөв баталж байснаас нөхцөл байдал тэс өөр болчихсон. Энэ нь 3-4 жил ч үргэлжилж магадгүй болоод байна. Улс орон болгон, компани болгон зардлаа хумиад, төсвийн бодлогоо хумьж байна.
Гэтэл Сангийн яам хуулийн хулгайгаар төсвийн өөрчлөлт хийх гэж байна! Ийм байж болохгүй. Өөрөөр хэлбэл, 3-4 их наяд төгрөгийг төсвийн гадна гаргаж, тэр хэрээр төсөв дээрээ орон зай үүсгээд, дутагдсан орон зайгаа нөхөх гэж байна. Тодотгол хийхгүйгээр хуулийн хулгайгаар төсвийг өөрчлөх гэж байна.
Мэдээж Газрын тосны үйлдвэр, цахилгаан станциуд гэх мэт томоохон төслүүдээ зохицуулалт хийх орон зайг нь төсөв дотор бид баталж өгсөн. Газрын тосны үйлдвэр ярихаар хэн нэгэн эсэргүүцэхгүй гэдэг байдлаар төөрөгдүүлж болохгүй!
Сангийн сайд дандаа хуулийн хулгай хийдэг юм биш үү. Өмнө нь ч яригдаж байсан?
[su_quote]-2024 онд төсвийн тодотгол хийхэд энэ хуулийн хулгай бас давтагдсан. "Төсвийн суурь тэнцэл" гэдэг дэлхийд байхгүй нэр томъёо гаргаж ирсэн.[/su_quote]
Нэр гаргаж ирээд бид асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Хуулийн өөрчлөлт оруулж ирэхээр нь эхний хэлэлцүүлэг дээр бид унагаасан ч хэлэлцүүлээд явсан. Одоо 2 дахь арга нь болж байна. Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг тодотголоо оруулж ирэхгүй нэр томъёогоор хуулийн хулгай хйигээд явж байна. Та бүхэн санаж байгаа бол дээхэн үед нэг гишүүн өрийг өглөг болгож нэрлээд төсвөөс гадаад зээлийг гаргах гэж байсан.
Энэ удаад гадаад зээл гэдэг зүйлийг дахиад тодорхойлж оруулж ирж байна. 10-20 жилийн турш мөрдөөд ирсэн зүйлийг нэршлээр нь өөрчлөх гэж байна. Энэ дотроо Төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ны 2 хувиас хэтрэхгүй гэдэг заалтыг өөрчлөөд, хэтэрч болох, Өрийн хязгаарыг үл хамаарна гэх мэт заалтууд оруулж ирж байна. Энэ бол олон төсөвтэй байх гэсэн санаа.
Бид яагаад хуулийн дор засаглаж чадахгүй байна вэ? Яагаад хуулийг дагаж, мөрдөхгүй байгаад байгаа юм бэ? Өр зээлийг төсвийн гадна гаргачих юм бол яагаад өр зээлгүй болчих юм шиг яриад байгаа юм бэ? Хэзээ ч тийм зүйл байхгүй.
Бид авсан зээлээ төлж л таарна. Хязгаарт нь багтааж ажиллах ёстой. Улс орноо дунд хугацаандаа өр зээлийн төлбөрт, дефольтод оруулчихгүйхэн шиг, хүнд байгаа цаг үед ард түмний цалин хөлс нь амьжиргаандаа хүрдэг, гурил будаандаа хүрдэг байхаар асуудлыг шийдэх ёстой шүү дээ!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.