Дээд шүүх ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг цагаатгах уу?
Корона вируст цар тахлын үед буюу 2020 онд ХӨСҮТ-д "Бриллиант" гэх эмнэлэгээс өөрсдийн хэрэглэж байсан рентген аппартаа бэлэглэсэн ч бэлгийн хариуд ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү албан тушаалаа ашиглан тус эмнэлэгийн данс руу 400 сая төгрөгийг шилжүүлж, ЭМЯ-д их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Улсын дээд шүүх 5-р сарын 8-ны өдөр хэлэлцэх гэж байна.
Хэргийг сануулахад, Ковидын үед буюу 2020 онд ХӨСҮТ-д нэн шаардлагатай байсан рентген аппарт авах тендер зарласан ч хөл хориотой байсан учир аппарт нь хилээр орж ирэх боломжгүй болж гацсан байдаг. Харин энэ үед ДУБ компани буюу "Бриллиант" гэх эмнэлгээс ХӨСҮТ-д өөрсдийн хэрэглэж байсан аппаратаа бэлэглэсэн байдаг.
Бэлэг гэдэг үнэгүй өгч буй зүйл. Өдгөө ХӨСҮТ-ийн нэг мухарт эвдэрсэн хог болон хэвтэж байгаа тус "бэлэг" тухайн үедээ ажиллаж байсан эсэх нь эргэлзээтэй. Олон нийтийн хардлагаар "Бриллиант" гэх эмнэлэг ХӨСҮТ-д эвдэрхий аппартаа бэлэг нэрээр өгсөн бөгөөд уг аппаратыг ХӨСҮТ санхүүгийн бүртгэлдээ 10 сая төгрөгөөр бүртгэжээ.
Харин тухайн үеийн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү уг бэлэгний хариуд "Бриллиант" эмнэлгийн данс руу 400 сая төгрөг буюу бараг хагас тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Харин яагаад үнэгүй өгсөн, ажилладаггүй аппартны хариуд 400 сая төгрөг шилжүүлж, ЭМЯ-д их хэмжээний хохирол учруулсан бэ гэх асуудал үүсч, уг хэрэг шалгагдсаар Д.Нямхүү болон ДУБ компанийн захирал Д.Бархүү нарт хамаатах уг хэргийг хоёр ч шатны шүүх цагаатгасан байдаг.
[su_quote]Эндээс яагаад 400 сая төгрөг зувчуулсан байж болзошгүй, мөнгө угаасан байж болзошгүй уг хэргийг хоёр шатны шүүх цагаатгав гэх асуулт гарна.[/su_quote]
Шүүх хэргийг цагаатгахдаа "Д.Нямхүү нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, тус мөнгийг захиран зарцуулах эрхтэй хэмээн үзээд "Бриллиант" эмнэлэг иүү шилжүүлсэн 400 сая төгрөгийг аппартыг суурилуулах, мэргэжилтнийг сургахад зарцуулагдсан" гэж үзжээ.
Нэг ёсондоо нэгхэн аппаратыг хот дотор зөөж суурилуулах, түүн дээр ажиллах хүнийг бэлтгэхэд хагас тэрбумыг зарцуулсан нь үндэслэлтэй гэж шүүх үзжээ.
Гэвч ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү, ДУБ компани буюу "Бриллиант" эмнэлгийн дарга Д.Бархүү нарт хамаарах уг хэргийн цаан тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байсан гэх таамаг олон нийтийн дунд бий. Өөрөөр хэлбэл, Д.Сарангэрэл Д.Нямхүү, Д.Бархүү нар хуйвалдан эвдэрхий аппартыг ХӨСҮТ-д бэлэглэсэн нэр зүүж, бэлэглэсний хариу талархал болгон 400 сая төгрөгийг "Бриллиант" эмнэлгийн дансаар шилжүүлж авч угаасан юм биш үү гэх хардлага байна.
Эндээс үзвэл ЭМЯ-аас их хэмжээний буюу 400 сая төгрөгийг ямар ч шалтгаангүй шахуу "Бриллиант" эмнэлэг рүү шилжүүлсэн энэ хэрэгт Д.Бархүү, Д.Нямхүү нараас гадна Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ч мөн шалгах ёстой биш үү?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.