УЕП Б.Жаргалсайхан, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар эс үйлдэхүйгээрээ ялтанд ял завших боломж олгож байна!

УЕП Б.Жаргалсайхан, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар эс үйлдэхүйгээрээ ялтанд ял завших боломж олгож байна!

УИХ буюу хууль тогтоох байгууллагад ялтан сууж, та бидний өдөр тутамдаа дагаж мөрддөг хуулийг батлалцаж байна. Нэг ёсондоо УЕП Ж.Жаргалсайхан, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар ажлаа хийхгүй, Д.Цогтбаатар гэх эрхэмд ял завших боломж олгож байгааг "Баримт хураангуй" онцолж байна. 

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар гэх эрхэм 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон түүнд нь шүүхээс 20 сая төгрөгөөр торгох болон нийтийн албанд 2 жил ажиллахыг хязгаарлах ял оноосон/2024.12.16/.

[su_quote]Шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 5-6 сарын хугацаа өнгөрсөн ч эрхэм гишүүн Шүүхийн шийдвэрийг үл тоон, Төрийн ордонд заларсаар сууна.[/su_quote]

Уг нь шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол ялтан ялаа эдлэх ёстой буюу УИХ-ын гишүүний ажлаа хүлээлгэх өгөх ёстой. Түүнийг ял эдлүүлэх ажиллагааг ШШГЕГ биелүүлэх ёстой. Гэвч ШШГЕГ нь ажлаа хийсэнгүй, түүний үйл ажиллагаанд хяналт тавих ёстой прокурор нь ч ажлаа огт хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.

Даваагийн Цогтбаатар гэх эрхмийн ялыг эдлүүлэх эсэх тухай ШШГЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Х.Баясгалангаас тодруулахад "Д.Цогтбаатар гишүүний ял эдэлж байгаа эсэх тухай мэдээлэл хувь хүний эмзэг мэдээлэл учир мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ манайд шийдвэр нь ирсэн" гэх тайлбарыг өгсөн. Харин ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор гэх хүнээс тодруулахад "ХЗДХЯ-д бид албан бичиг өгсөн" гэх мэт хуулинд байхгүй төөрөлдүүлсэн тайлбар хэлж сууна.

[su_quote]Нэг ёсондоо шийдвэр нь ирсэн юм бол ШШГЕГ ажлаа хийхгүй байна гэсэн үг. Харин ажлаа хийхгүй байгаа ШШГЕГ-т прокурор хяналт тавьж, ажлыг нь хийлгэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатар гэх хүний ялыг эдлүүлж буй эсэхийг прокурор хянах ёстой гэсэн үг. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарснаас хойш бүтэн 6 сарын хугацаа өнгөрчихөөд байхад Прокурор мөн ажлаа огт хийсэнгүй.  [/su_quote]

Д.Цогтбаатар гэх эрхмийн ялыг эдлүүлэхэд албан тушаал нь саад болж байгаа бол  УЕП түүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулаад л шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой. Гэвч УЕПГ-ын дарга Б.Жаргалсайхан гэх эрхэм албан тушаалтнаас айсандаа ажлаа хийхгүй байна уу эсвэл өөрийнх нь эрх ашиг хөндөглөх учир хөдлөхгүй байна уу? Юутай ч эс үйлдэхүйгээрээ түүнд ял завших боломж олгож, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсээр байна.

Нэг ёсондоо ялтан УИХ-д сууж, хууль батлалцаж байна! Жирийн иргэд ч мөн шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх, ял завших нөхцөл давхар давхар уршийг бүрдүүлж байна!

Яагаад гэвэл хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй! УИХ-ын гишүүн шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байж болдог юм бол жирийн иргэд бид ч мөн биелүүлэхгүй байж болно гэсэн үг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.