О.Цэнгэлсайхан: 14 хотын 41 зовлонгоос...
Нийслэл хотыг 14 дагуул хот болгон хуваах шийдвэртэй холбогдуулан иргэд, олон нийт, судлаачид, улс төрчид өөр өөрсдийн байр сууриа нийтэлж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
[su_quote]Тухайлбал, иргэн О.Цэнгэлсайхан 14 хоттой болсноор маш олон асуудлууд гарч, авлига цэцэглэж, ард түмнээс авах татвар нэмэгдэхийг "14 хотын 41 зовлон" хэмээн онцолжээ. [/su_quote]
-Нийслэл хот маань 14 хотод хуваагдахад ийм асуудлууд урган гарч мөнгө угаалт, эрх мэдлийн тулаан, газар нутгийн маргаан, хуйвалдаан явагдана.
1. Хаягийн өөрчлөлтөд орж иргэд шинэ иргэний үнэмлэх худалдаж авна!
2. Үл хөдлөхөө шинээр авна!
3. Төрийн байгууллагуудын хаяг өөрчлөгдөнө,
4. Дүүргийн статус Хот болсноор шинээр олон орон тоо нэмэгдэнэ. Бүтэц өөрчлөгдөнө. Баримт бичгүүд солигдоно. 14 Хотын дарга, 14 Хотын даргын 1-р орлогч, 14 Хотын даргын 2-р орлогч гээд л хөвөрнө дөө...
5. 14 толгойтой атгаалжин хар МАНГАС гэдэг шиг эрх мэдэл, байр сууриа булаацалдана. Монголчуудын хамгийн сайн хийж чаддаг зүйл чинь энэ шүү дээ.
6. 14 Хотын ИТХурал өөр өөр журам баталж, өөр өөр бодлогоор явж, нэг хонхорт бужигнаан, булингартсан зодоон, маргаан үүснэ. Энэ дундаас мөнгө угаалт цэцэглэнэ.
7. Ядуусын хот, Баячуудын хот гэдэг нийгмийн ангилал үүснэ. Өнөөх 13-р дүүрэг гэдэг кино шиг л ...
8. 14 ширхэг Нямбаатар гарч ирээд солиорохоор хотууд галзуугийн тасаг болно.
9. Дэлхийн анхны нэг доор байрлалтай 14 хот болж цэнхэр гаригийн элийрэл болно.
10. Аль нэг хот нь Нийслэл болж таарна. Нийслэл болохын төлөөх тулаан эхэлнэ.
11. Нийслэл болсон хот нь ахиад хороодуудаа хот болгох юм бол Нарны аймгийн гайхамшиг болно.
12. Дүүрэг хороодуудын тоо нэмэгдэнэ. Бараг 14 хотын 140 дүүрэг, 1400 хороо, 14000 хэсэг болно.
13. Маш олон хэсгийн ахлагч нар шинээр бий болж МАНгасын хөл гар дийлдэхээ байна.
14. Хотын даргын нууц амрагийн тоо 14 дахин өснө.
15. 14 хотын Даргыг гадаад, дотоодод зугаалуулах гэж татвар төлөгч нар сөхөрнө.
16. Авилга 14 дахин өснө.
17. Иргэний бүртгэлийн систем ачааллаа дийлэхээ байхад Нямбаатар хиймэл оюун ухааны өмнө зогсоод - ИНГҮҮНЭЭ! хэмээн хашхирна.
18. Дов жалганы үзэл! Хот, дүүргийн үзэл болон шинэчлэгдэнэ.
19. Хотуудын холбоо үүсгээд шинэ хаан төрөн гарна. Түүнийг Бактер гэдэг хүндэт цолоор шагнана.
20. Гадаадын жуулчид 14 хотод төөрөн алийгаа алдаад Монголын нийслэлийг олж үзэж чадахгүй буцна.
21. Нийтийн тээврээр: - Манай автобус 3-р хотоос 13-р хотруу зорчино. Замдаа огт 00-гүй хотоор явах тул шээсний савтай зорчино уу! гэж зарлана.
22. Хот хоорондын тээвэр гээд таксины үнэ нэмэгдэнэ...
Ердөө тал хагасыг нь бичлээ.
Жич: Миний санахын МАНЖУУД Л МОНГОЛЫГ ИНГЭЖ ХАГАЛГАН БУТАРГАДАГ БАЙСАН ДАА ...хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.