Баримт_Хураангуй: Сарын дараагаас нийслэлчүүд бид 14 өөр хотод амьдрах нь...

Баримт_Хураангуй: Сарын дараагаас нийслэлчүүд бид 14 өөр хотод амьдрах нь...

Record.mn сайт улс төр, нийгмийн цаг үеийн асуудлыг "Баримт_хураангуй" нэртэйгээр рийл тойм болгон цувралаар хүргэж байна. Энэ удаа Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваах Улаанбаатар хотын төлөвлөгөөний талаар бэлтгэв.

Нийслэлчүүд та бид нэгхэн сарын дараагаас эхлэн 14 өөр хотод хуваагдан амьдрах нь. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний авга ах буюу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар жилийн өмнө Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, хөгжүүлэх супер төлөвлөгөөгөө ярьж эхэлснээс хойш ийнхүү "тэдний төлөвлөгөөгөө" хэрэгжиж эхлэх гэж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт тун удахгүй хэрэгжих юм.

Ингэснээр бид Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн хотуудад амьдарна.

Хотын захирагч Х.Нямбаатарын хэлснээр Улаанбаатар хотын 204 хороог цөөлж, 42 нэгж болгох бөгөөд ингэснээр зардлаа хэмнэнэ гэх боловч энэ хотууд бүгд төсвөө захиран зарцуулдаг эрхтэй болно. Гэвч нэгэнт дүүргүүд хотын статустай болж, төсвөө захиран зарцуулдаг болсноор хот бүр даргатай байж таарна. Нэмээд хотын ерөнхий менежер, ерөнхий инженер, ерөнхий архетиктур гээд хотод байх олон олон дарга, менежерийн албан тушаалууд бий болж, олон олон алба,  хэлтсүүд хэдэн арваараа нэмэгдэнэ гэсэн үг.

[su_quote]Мэдээж иргэд бид амь хотод амьдрахаасаа хамаараад хотын иргэн болох хаяг байршлаа солих, шилжих гээд  асуудлууд ар араасаа урган гарна. [/su_quote]

Чухамхүү дүүрэг гэдэг нэрээ хот болгон өөрчлөөд амьдрал хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэхийг тун удахгүй харах нь.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.