Авто замын 3 дахь коридорын ажил эхэллээ

Авто замын 3 дахь коридорын ажил эхэллээ
Улиастай-Алтай, Арц суур-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Ингэснээр урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын 3 дахь коридор бий болно.
Эхний ээлжид Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Говь-Алтайн Тайшир, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумд хатуу хучилттай авто замд холбогдоно.
494043453 1251045079717089 5286620197440917816 n 300x196
494290815 1251045129717084 3523009615763020245 n 300x181494465364 1251045176383746 1740641409772090087 n 300x197493938466 1251045163050414 5782047983559810471 n 300x200493910109 1251045086383755 1729091083623707420 n 300x228Мөн энэ зун Ховд-Улаангомын авто замын ажил эхэлнэ.
Ховд-Улиастай, Алтай-Бургастайн авто замын ТЭЗҮ хийгдэнэ.
Түүнчлэн энэ онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хатуу хучилттай авто замтай болно.
Өнөөдрийн байдлаар баруун бүсийн 26 сум хатуу хучилттай авто замтай байгаа бол ойрын жилүүдэд 52 болж нэмэгдэнэ.
Цаашдаа Завхан аймаг Баянхонгор Хөвсгөл аймагтай хатуу хучилттай авто замаар холбогдож авто замын 4 дэх коридортой болох юм.
Дээрх ажилд шаардагдах 400 сая ам долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвөөр шийдвэрлэнэ хэмээн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.