Өөдөсхөн нялх зөнжигний гуйлт!

Өөдөсхөн нялх зөнжигний гуйлт!
Биологич, доктор Н.Батсайхан биологийн олон янз байдлын тухай, тэдний аж амьдрал хийгээд хүнтэй зэрэгцэн орших оршихуйн талаар танин мэдэхүйн олон судалгаа, мэдээллийг өөрийн цахим хуудаснаа нийтэлдэг билээ. Тэрээр энэ удаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тааваараа аж төрж байсан амьтдын ахуйг хүн хэрхэн сүйрүүлж байгааг хярсны амьдралаар баримтжуулан цувралаар бичиж нийтэлжээ. Хярс тэнд тааваар аж төрдөг байсан ч хүний барьсан өргөст тор, хашаа хорооноос үүдэн амь нас нь эрсдэлд орж буйг хярсны бяцхан зулзага зөнжигний гуйлт, эцэг хярсны захиас болгон нийтэлжээ. 
1. Өөдөсхөн нялх зөнжигний гуйлт!
Хярсны нялх зөнжиг:
- тоглоод гүйхээр торны шовх өргөс дээгүүр нь харайхаар гэдэс хүүлчих гээд, доогуур нь шургахаар нурууны арьс зүсээд, үгүй ядаж, дулаан байлгадаг үс, ноосыг минь зулгаах юм.
Эрхэм нийслэлийн удирдлага, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааны хүмүүс ээ, энэ амь насанд аюултай өргөст утастай хашаагаа стандартад нийцүүлэн, сольж өгөөч!
Өргөдөл бичсэн өөдөсхөн зөнжиг,
Манай гэрийн хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,
2025.05.01
494971105 9596685760420665 2433161734319180767 n 1 300x243
     
       2. Хярс эцгийн захиас...
Эцэг хярс:
- аав нь та нард хоол залгуулах гэтэл, аюулт өргөст утаснаас айгаад байна. Аав нь өргөст өртөх аваас... Та нар аав үгүй болно.
Өршөө, үрс минь...
Ухаант хүмүүс ойлгож, өргөст утсыг солих байгаа...Тэвчиж байгаарай, үрс минь...
Үүлгэртэх хэрэг үгүй ээ, хүмүүс ээ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үрс минь төрмөлдөө бий.
No photo description available.
No photo description available.
Эх сурвалж: Биологийн ухааны доктор Н.Батсайхан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.