Сэтгүүлч Г.Гэрэлмаа: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлчид дандаа тойргийн гадна үлддэг

Сэтгүүлч Г.Гэрэлмаа: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлчид дандаа тойргийн гадна үлддэг

Жил бүрийн 05-р сарын 03-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс энэ жил 180 орноос 109-р байрт жагсаж байна.

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид ажлаа хийхэд хамгийн их тулгамдаж буй хүндрэл бэрхшээл нь улс төрчид, төрийн байгууллага, хууль сахиулагчид байгааг ч судалгаагаар тогтоожээ. Нэнялангуяа эрх баригчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрийн хүссэн мэдээллээ өгөх, хүсээгүйг нь асуувал ялгаварлах асуудал түгээмэл байна.

Уг асуудлаар өдөр тутамдаа мэдээлэл бэлтгэж буй сэтгүүлчдээс тодрууллаа. 

Сэтгүүлч Б.Батцэцэг/Newsroom.mn сайт/: Төрийн байгууллага болгон дэргэдээ нэг хэвлэлийн бүтэцтэй. Түүгээрээ даргын хүссэн мэдээг л дамжуулдаг болсон!

bts 300x180-Мэдээлэл олж авах эрх хамгийн их зөрчигдөж байна. Төрийн байгууллага болгон дэргэдээ нэг хэвлэлтэй. Түүгээрээ дамжуулж яриагаа ав, мэдээлэл өгнө гэдэг. Ингэхээр олон нийтийн мэдэх эрх маш их хөндөгдөж байна. Мэдээлэл өгөөгүй биш өгсөн. Гэхдээ даргын хүссэнийг үзүүлдэг сувагтай болсон. Энэ нь төрийн бүх бүтцэд бий.

Өөрийнх нь үзэлд бодолд таалагдаагүй асуулт асуусны төлөө хайрцагладаг, ялгаварладаг үзэгдэл мөн ихэссэн.

Сэтгүүлч Г.Гэрэлмаа/Gerelnews.mn сайт/: Засгийн газар, УИХ-ыг шүүмжилсэн сэтгүүлчид тойргийн гадна орХИГДдог

-Өдөр тутамдаа ажлаа хийж болоод байгаа мэт боловч яг улс төр сурвалжилж байгаа сэтгүүлчийн хувьд учир дутагдалтай зүйл их байна.

Улстөрчид өөрсдийнхөө халамжилсан, гэрээ хийсэн сэтгүүлчдээ илүү эх сурвалж нь болж мэдээлэл өгдөг. Тухайн УИХ-ын гишүүн, сайдаас тодруулга, мэдээлэл авах гэхээр "манайхтай гэрээтэй юу" гэх мэтээр цааргаладаг.

Засгийн газар, УИХ-ыг шүүмжилсэн сэтгүүлчид тойргийн гадна орчихдог. Энд тэнд яриа, хурлаа нууцаар хийх ч юм уу...

[su_quote]Өөрсдийнхөө сэдвийн хүрээнд тодруулах гээд очихоор "шантаажчин, ямар захиалгаар асууж байна" гэх байдлаар ханддаг. Яг нийгмийн хоточ нохойн үүргээ гүйцэтгэж байгаа хэвлэл маш цөөн. Сөрөөд, шүүмжлээд явахаар салбараасаа шахуулах, адлуулах явдал ч гарч ирдэг. Би үүнийг мэдрээд л явж байна.[/su_quote]

Сэтгүүлч Т.Шинэбаяр/Dens.mn сайт/: Төрийн өндөр албан тушаалтнууд хүний алдар хүндэд халдаж болдог, өөрийг нь шүүмжлэхээр шүүх цагдөөд өгдөг

sh 300x202-Өдөр тутамд хамгийн хүндрэлтэй, асуудал гаргаж байгаа хүмүүс нь Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд болсон. Энэ хүмүүс нэр хүндэд хандлаа, алдар хүндэд хандлаа гэдэг байдлаар маш их гомдол өгөх болсон. Сэтгүүлчид байнгын цагдаа, прокурорын үүд сахиастай, 4 шатны шүүхээр явдаг болсон.

Тухайлбал би Шадар сайдыг шүүмжилсний төлөө анхан шатны шүүхэд ялагдаад, давах шатан дээр нь ялагдаад, Дээд шүүхэд хандах гэж байгаад шүүхээ хүндэтгээд больсон. Энэ зуур хэн хохирч байна гэхээр мэдээлэл бэлтгээд явж буй сэтгүүлчид, биднээр дамжуулж мэдээлэл олж авдаг иргэд хамгийн их хохирдог.

[su_quote]Нэг сонин юм ажиглагдаж байгаа нь Шадар сайд С.Амарсайхан төрийн өндөр албан тушаалтан хүн атал хүний алдар хүндэд халдаж, гүтгэж болдог. Би үүнийг нь шүүхэд өгөхөөр огт хэрэг үүсгэдэггүй. Хууль ингэж ялгавартай үйлчилж байна.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.