Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн бүлэг ордын талыг Риотинто компани, үлдсэн талыг нь "Онтрэ" гэдэг компани эзэмшдэгийг мэдэж байгаа хүн УИХ-д алга!

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн бүлэг ордын талыг Риотинто компани, үлдсэн талыг нь "Онтрэ" гэдэг компани эзэмшдэгийг мэдэж байгаа хүн  УИХ-д алга!

Оюутолгойн уурхайг эзэмшдэг Риотинто компанитай Монголын төр ашиг хуваах гэрээгээ ч эцэслэн шийдэж, тогтож чадаагүй байтал Оюутолгойн бүлэг ордын өөр нэг шинэ ашиглалтын талбайг тэр чигт нь гадныханд алдах аюул нүүрлээд буйг сэтгүүлч Б.Отгон сануулжээ.

Олон нийт битгийхэл УИХ, Засгийн газрын гишүүд нь ч Оюутолгойн уурхайн бүлэг ордыг Риотинто компаниас гадна "ОнтрЭ" гэх өөр нэг компани эзэмшдэгийг өнөөдрийг хүртэл мэдэхгүй явсаар иржээ.

Тэгвэл Оюутолго гурван бүлэг ордоос бүтэх бөгөөд уурхайн нөөцийн 60 орчим хувийг эзлэх талбайг Риотинто компани эзэмшдэг бол нөөцийн 40 орчим хувийг агуулсан бүлэг ордыг "Онтрэ" гэх компани мөн эзэмшдэг ажээ. Харин Монгол Улс зөвхөн Риотинто" компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ, аүшиг хүртэх талаар ярьдаг боловч өнөөдрийг хүртэл "Онтрэ" компанитай нэг ч удаа хэрхэн ашиг хүртэх, бүтээгдэхүүн хуваах, ордоо эзэмшүүлэх асуудлаар ярьж байгаагүй бөгөөд уг талбайгаас ашиг хүртэхгүй ч байх нөхцөлд хүрээд байгаа юм байна.

Уг асуудлаар сэтгүүлч Б.Отгон:

-Улс төрчид нэгнээсээ уучлалт гуйна, гуйхгүй гэж хэрэлдэж байх хооронд Оюутолгойн бүлэг ордын тал хувийг эзэмшдэг "Онтрэ" компаниас бид ашиг хүртэж чадах уу, үгүй юу гэдэгт мөн тулж ирээд байна!

[su_quote]-Оюутолгойн уурхайг бид ганцхан Риотинто компани эзэмшдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ Оюутолгойн бүлэг ордын тал хувийг Риотинто компани, үлдсэн бүлэг ордыг нь "Онтрэ" гэдэг мөн Канадын хөрөнгө оруулалтын компани эзэмшдэг. Риотинто компанийн эзэмшиж байгаа уурхайгаас Монголын тал ашиг хүртэх үү, үгүй юу гэдгээ ч шийдэж чадаагүй байхад дахиад "Онтрэ" компанийн эзэмшлийн талбайгаас бид дахиад юу ч авч чадахгүй үлдэх дээрээ тулаад байна. Гэтэл хууль тогтоогч, УИХ, Засгийн газрын гишүүд нь мэдэх ч үгүй, хэрүүл хийгээд сууж байна![/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.