Н.Эрдэнэхүү: ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханы хүссэн зүйлийг хийгээгүй учраас намайг ажлаас чөлөөлж байна

Н.Эрдэнэхүү: ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханы хүссэн зүйлийг хийгээгүй учраас намайг ажлаас чөлөөлж байна

Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирал Н.Эрдэнэхүүг өнөөдөр гэнэт ажлаас нь халж, түүний ажлыг хүлээж авах баг ЭМЯ-аас ХСҮТ-д очиж ажиллажээ. Чухам ямар шалтгаанаар түүнийг ажлаас халсан талаар ЭМЯ-аас мэдээлэл өгөөгүй юм. Харин ажлаа хүлээлцсэний дараагаар ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү мэдээлэл өглөө.

Тэрээр, ЭМЯ-аас буюу Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өөрийнх нь хүссэн ажлыг хийгээгүйн төлөө буюу хууль бус тендерийн ажилд нь оролцож, гарын үсэг зураагүйн төлөө ажлаас халсан гэж мэдэгдлээ.

Тухайлбал, Энэ онд ХСҮТ-д тоног төхөөрөмж авах 6,8 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Гэтэл тендерийн материалыг ЭМЯ өөрсдөө бүрдүүлэх ёстой ч манай байгууллагаар хоёрхон өдрийн дотор материал бэлдүүлээд, Худалдан авах ажиллагаанд хүргүүлж байсан. Энэ бол ямар ч хуулийн нотолгоогүй зүйл байсан юм билээ.

Мөн 1-р сараас хойш Хавдрын чиглэлээр шинэ эмийг оруулж ирэх асуудал яригдсан юм билээ. ХСҮТ-д мэдэгдээгүй. Ингээд шинэ эмийн ЭМЯ-ны БСГ-ын дарга Намхайноров, Санхүү эдийн засгийн газрын дарга Мөнхсүх нар нар ээлжлэн над дээр орж ирж, 500 сая төгрөгийг энэ эмийн татварт төл гэсэн. Би төсөвт тусгагдаагүй, ЭМЯ болон Уул уурхайн компаниудын хоорондын гэрээний асуудал учир би өгөх боломжгүй гэсэн. Гэтэл Т.Мөнхсайхан сайд намайг өрөөндөө дуудаад "миний эрхийг зөрчиж байна" гэх мэтээр зэмлэсэн.  Түүнээс хойш өөрийнх нь үүргийг биелүүлээгүйн төлөө ажлаас халах үйлдлүүд гаргасан.

[su_quote]Ер нь Н.Эрдэнэхүү гэдэг хүнийг ХСҮТ-өөс халуулахын  тулд янз бүрийн аргаар Т.Мөнхсайхан сайд ажиллалаа. Зөвхөн өөрийг нь хүрээлж, магтаж буй хүмүүсийн үгийг сонсож, үнэн шударгаар явж буй мэргэжлийн хүмүүсийг халж, сольж байгаа нь харамсалтай байна. Ядаж ажлаас халахдаа ямар ч үндэслэлгүй байна. Ажил хүлээлцэх сарын хугацаа ч өгсөнгүй.[/su_quote]

Нэгэнт тушаал гарсан учраас би ажлаа хүлээлгэж өгнө. Цааш нь аваад явах маш олон чадварлаг залуус бий. Гэхдээ намайг ажлаас халж буй тушаал нь үндэслэлгүй учир би шүүхэд хандана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.