Г.Доржтүвдэн: Сүүлийн үед улс төрчид өөрт нь таалагдахгүй асуулт асуусан сэтгүүлчийг ялгаварлан гадуурхаж эрхийг нь зөрчдөг болсон
Тавдугаар сарын 3-нд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй. Энэ өдрийг угтаж “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб “Өглөөний цагийг өөртөө” уулзалтад “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, “Цогц хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал, ахлах судлаач Г.Доржтүвдэн нарыг урьж “Хэвлэлийн эрх чөлөө-сэтгүүлчдийн өнөөгийн байдал” сэдвээр ярилцлаа.

“Цогц хөгжлийн төв”-ийн ахлах судлаач Г.Доржтүвдэн:
-2021 оноос хойш манай улсад хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч, хумигдаж байгаа нь судалгаа гарсан. 513 байсан тоо 2023 оны тайлангаар 439 болж буурсан байна. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний индекс манай улсад буурч ирснийг та бүхэн мэдэж байгаа.
[su_quote]Судалгаагаар сэтгүүлчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн хамгийн эхэнд сэтгэл санааны хүчирхийлэлийг дурдсан. Дараагаар нь дарамт шахалт орж байна. Мөн цахим, ялгаварлан гадуурхалтай учирч байна.[/su_quote]
Үүнд голчлон залуу сэтгүүлчид өртөж байна гэжээ. Үйл ажиллагаа явуулахад хамгийн гол бэрхшээл эх сурвалжаа олох, хуулийн хүрээнд ажиллахад төвөгтэй байна гэжээ.
Сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хамгийн их саад болж буй зүйл нь:
- 35 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын хойрго байдал, хүнд суртал оржээ.
- 20-30 хувь нь хууль сахиулагч нар болон редакциас хамаарсан, улс төрийн болон санхүүгийн хараат байдал.
- 35 хувьд мөн сэтгүүлчдийн мэдээлэл эрж хайн олж авах, түгээх эрхийг зөрчиж байна. Энэ нь төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй бус байдал, хууль нь байхад журмаар зохицуулдагтай холбоотой байна гэжээ.
Өнөөдөр манай улсад сэтгүүлчдийг Зөрчлийн тухай, Иргэний тухай болон Эрүүгийн зэрэг хэд хэдэн хуулиар ял, шийтгэл оноож байна Тухайлбал, Иргэний хуулийн 21-р зүйл иргэний нэр төр, алдар хүндэд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах гэдгээр 2021-2024 онд 56 хэргийн 30 сэтгүүлчтэй холбоотой хэргийг шийдвэрлэжээ.
2024 оны эхний хагас жилийн байдлаар 7 хэргийг шүүхээр шийдвэрлэсний 4 нь сэтгүүлчидтэй холбоотой байв. Мөн Эрүүгийн хуулийн 13- 14 зүйл заалтаар худал мэдээлэл тараах гэдгээр 2023 онд 3 сэтгүүлч, 2024 онд 2 сэтгүүлчийн хэргийг шүүхээр шийдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.