Төсвөө 2 дахин нэмүүлсэн Шадар сайд аврагчдын хувцас хэрэглэлийг ч сольсонгүй, гал унтраах нисдэг тэрэг ч авсангүй!

Төсвөө 2 дахин нэмүүлсэн Шадар сайд аврагчдын хувцас хэрэглэлийг ч сольсонгүй, гал унтраах нисдэг тэрэг ч авсангүй!

Өнгөрсөн онуудад гал түймрийн улмаас олон олон аврагчид амиа алдсаны дараа манай дарга сайд нар Онцгой байдлын албаныхны ажиллах нөхцөлийг сайжруулах, хувцас хэрэглэлийг шинэчлэх шаардлагатайг анзаарч, ярьж эхэлсэн байдаг.

Ингэснээр 2023 онд 212 тэрбум байсан Шадар сайдын төсвийг 426 тэрбум болгож хоёр дахин нэмэгдүүлсэн юм. Дээр нь нэмээд Онцгой байдлын байгууллагын гадаадын зээл тусламжийн дүн 2023 онд 30,1 тэрбум байсныг 2024 онд 151 тэрбум төгрөг болгож нэмсэн тулаар Сангийн сайд нь мэдэгдэж байлаа.

Харин энэхүү хоёр дахин нэмэгдсэн төсвөөр онцгой байдлын тоног төхөөржмийг шинэчлэх, алба хаагчдын хувцас хэрэглэлийг солино хэмээн Шадар сайд С.Амарсайхан ч төсвөө нэмүүлэхдээ хэлж байв.

Гэвч Онцгой байдлын төсвийг хоёр дахин нэмээд юу ч өөрчлөгдөөгүйг ойрын үед гарч буй түймрийн нөхцөл байдал харуулж байна. Онцгой байдлын байгууллага гал унтраах нисдэг тэрэгтэй ч болоогүй, аврагчдын хувцас хэрэглэлийг ч шинэчилж, солиогүй аж.  Аврагчид бахь байдгаараа улаан гараараа түймэртэй тэмцэж, иргэд сайн дураараа ус зөөж, түймэр унтраалцаж байна.

493260469 1108770841291142 6591126229861675640 n 1 300x200

Хэрэв Шадар сайд нь хоёр дахин нэмэгдүүлсэн төсвөө зориулалтаар нь зарцуулсан бол бид ядаж ганц ч болов гал унтраах нисдэг тэрэгтэй болж чадах байв.

Иргэн О.Баярсайханы танилцуулснаар, энэхүү нисдэг тэрэг:

ОХУ-д үйлдвэрлэсэн. Kamov Ka-32A11BC загвар. Япон, Солонгосын онцгой байдлын газрууд түлхүү хэрэглэдэг.

Ус зөөвөрлөх багтаамж: 4,000 литр Үнэ: 10–12 сая ам.доллар  /35 тэрбум/ Онцлог: Давхар сэнстэй тул салхи ихтэй нөхцөлд тогтвортой ажиллана. Монгол орны цаг уур , уулын түймэрт ашиглахад тохиромжтой ажээ. Шадар сайд нь төсвөө зарцуулж чаддаггүй юм гэхэд Засгийн газар нь онцгой байдлын албаа шинэчилж, өөрчлөхийг чухалчилсан бол, ирээдүйд учирч болох олон олон эрсдэлээс сэргийлэхийг илүүд үзсэн бол албан томилолт, зочны зардалд төсвөлсөн 111.7 тэрбум, дарга нарын тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 267.9 тэрбумаасаа хэмнээд хэд хэдэн нисдэг тэрэг авч болох байв.

[su_quote]Хаврын хуурайшилт дуусаагүй, хаана, хэзээ ч, ямар ч түймэр, гамшиг цаашид гарахыг үгүйсгэх аргагүй ч энэ жилдээ дахиад л Онцгой байдлыг аврагчдын чадварт найдахаас өөр арга үлдээгүй бололтой.  [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.