Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр баригдаж эхэллээ

Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр баригдаж эхэллээ

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт албан ёсоор эхлүүллээ. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. 

Улаанбаатар хот орчим, зүүн бүсийн төв суурин газрууд, тэрдундаа Налайх дүүргийн иргэдийг сайжуулсан шахмал түлшээр хангах тус үйлдвэрийг энэ оны 11 дүгээр  сарын нэгэн гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. [su_quote]Үйлдвэрийг барьснаар шинээр 1500-1700 хүн шууд ажлын байртай болж, хоногт 3000 тонн түлш үйлдвэрлэж, дүүргийн хэмжээний хэрэгцээг хангахын зэрэгцээ, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдэх ажээ. [/su_quote] Улмаар Налайх дүүргийн агаарын бохирдол 50-70 хүртэл хувь, Улаанбаатар хотынх 70-80 хүртэл хувиар буурах боломжтой болно гэж "Таван толгой түлш" компанийн мэргэжилтнүүд үзэж байна. d25557d163323f8002a7dd8a8bff51cf 300x200 600 мянган тонн/жил хүчин чадалтай тус үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг "Тавантолгой түлш" ХХК-ийн захиалгаар Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ хийж гүйцэтгэсэн байна.  Цахилгаан хангамжийн эх үүсвэр 110кВт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хийсэн байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт анхны сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшээр хангаж ажилласан туршлагадаа үндэслэн зүүн бүсийн хоёрдахь үйлдвэрийг байгуулахад бүхий л талаар сайжруулалт хийсэн байна. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судлагаа, шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд, үйлвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. 5843cde5cbf68f7f29c59d5de6f4185b 300x200 Үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байхаар төлөвлөсөн байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй хэмээн тооцоолсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.