Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна
[su_list]Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгджээа.[/su_list]




Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн иргэд сайн дураараа очиж, ус зөөж, гал унтраалцахад тусалж байгаа юм.
Богдхан уулын түймрээс гадна Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Өчигдөр/2025.04.28/-ийн байдлаар Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.