"Зуун мод", "Аеро сити", "Майдар" гэх хотууд алга болж оронд нь "Хүннү", "Хархорум" хотын захирагч нарыг томилж байна

"Зуун мод", "Аеро сити", "Майдар" гэх хотууд алга болж оронд нь "Хүннү", "Хархорум" хотын захирагч нарыг томилж байна

Хэдхэн жилийн өмнө Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барьж, ашиглалтад оруулахтай зэрэгцээд "Зуунмод", “Аэросити хот”, “Майдар хот” гэх дагуул хот гэгчийг барьж байгуулна хэмээн тэнд баригдаагүй хотын гадна дотны хүмүүсээр төслийн удирдагч хийж, баахан олон хүнд цалин мөнгө өгч, дуусдаггүй үлгэрээ танилцуулж байв.

[su_quote]Харин саяхнаас "Майдар хот", "Аеро Сити" гэх хотууд нь таг алга болж "Шинэ зуун мод" хотынхоо оронд "Хүннү хот" гэх гоё нэр гаргаж ирэн, байхгүй хотынхоо захирагч нарыг томилоод байна.[/su_quote]

2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилсон бол Соёлын дэд сайд асан М.Батбаярыг "Хүннү хот"-ын захирагчаар томилжээ.

haltar 780x500 1 300x192

0YAXJUiJsLbdbNZbbxqs 300x200

Харин өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийг Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчаар томилжээ.

532351e2b95f3e3438447c1f1c676668 300x200

[su_quote]Нэг нам засаглаж байж төрийн бодлого үргэлжилнэ, хэрэгжинэ хэмээн ярьсаар эрх барьж буй МАН 2016 оноос хойш тасралтгүй 9 жил засаглаж байгаа ч өөрөө өөрсдийнхөө гаргасан бодлого, шийдвэрийг ийнхүү үгүйсгэж, нэг ажлаа өөр нэг гоё нэршлээр сольж, хэн нэгэн ажилгүй үлдэгсдээ ажлын байраар хангаж, "дарга" нэр зүүлгэж, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж байна.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.