Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэргээр аллагдав!
2025 оны 4-р сарын 25-нд Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-г авлигын хэргээр буруутгасан тухай албан ёсоор мэдэгдлээ.
Түүнийг [inlinetweet prefix="" tweeter="" suffix=""]Тайландын хямд өртөгтэй агаарын тээврийн “Thai Eastar Jet” компанийн үүсгэн байгуулагч Ли Сан Жик-ээс 217 сая вон (151,705 ам.доллар)-ын хахууль авсан гэж буруутгаж байгаа бөгөөд уг хахууль нь 2018-2020 онд түүний хүргэний нэр дээр "ажлын цалин" нэрээр төлөгдсөн гэж үзэж байна.[/inlinetweet]
Ли нь 2017 оны сонгуульд Мүнийг дэмжсэн бөгөөд хожим төрийн агентлагт өндөр албан тушаал хашиж, эрх баригч намын зүгээс парламентад нэр дэвшиж байжээ.
Хэдий шууд улс төрийн тусламж үзүүлсэн нотолгоо байхгүй ч прокурорууд Ли өөрийн тусламжийн хариуд тодорхой өгөөж хүлээж байсан гэж таамаглаж байна
.
[su_quote]Энэхүү хэрэг нь Мүнийг авлигын хэргээр яллагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчдийн жагсаалтад нэмлээ. Өмнө нь Пак Гын Хэ, Ли Мён Бак нар ч ижил хувь тавилантай тулгарч байсан билээ.[/su_quote]
Шинэ ерөнхийлөгчийн сонгууль 2025 оны 6-р сарын 3-нд болно. Ардчилсан нам уг үйл явдлыг сонгуулийн өмнө либералуудыг гутаах улс төрийн ажиллагаа хэмээн үзэж, шүүмжилж байна. Либерал намын нэр дэвшигч Ли Жэ Мён сонгуульд ялах магадлал өндөртэйд тооцогдож байна.
Мүн Жэ Ин 2017-2022 онд Ерөнхийлөгч байхдаа Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэж, Ким Жон Унтай гурван удаа уулзсан, АНУ-Хойд Солонгосын хэлэлцээг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Зарим нь түүнийг томоохон мөргөлдөөнөөс зайлсхийсэн хэмээн үнэлдэг бол, зарим нь Хойд Солонгосыг "бөөцийлсөн" хэт өрөөсгөл бодлого явуулсан гэж шүүмжилдэг.
Энэ хэрэг хэрхэн өрнөж, сонгуульд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй ч, Өмнөд Солонгосын улс төрийн дуулиант хуудас үргэлжилсээр...
Эх сурвалж: Т.Бат-Эрдэнэ /Time Magazine/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.