УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль түүхий байна

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль түүхий байна
УИХ-ын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцээх оруулж ирээд буй. Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл энэ хууль түүхий байгааг онцолжээ.
Тэрээр, 
-Хууль нэлээн түүхий байна. Дахин ажлын хэсэг гарах байх. Тэнд орооч гэж Олон улсын зөвлөх Тоби болон Глоб интернэйшнлийн Наранжаргал нар уулзахдаа хэлж байсан.
Нээлттэй нийгэм форумд ажиллаж байхдаа эдийн засгийн хөтөлбөрөөс гадна хэвлэл мэдээллийг давхар хариуцаж, тэднийг чадавхижуулах зорилгоор Columbia University, Financial Times зэрэг хүндтэй байгууллагуудаас сэтгүүлч, багш нар авчирч сургаж, өөрөө өөрийгөө зохицуулах механизм үүсгэх (одоогийн Хэвлэлийн цэц), эздийн ил тод байдал, мэдээллийн эх сурвалжаа нууцлах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг олон асуудлаар ажиллаж байлаа. (2000-аад оны үед). Байдал уруудсаар… гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.