Хууль зөрчсөн цахим хаягуудыг устгана

Хууль зөрчсөн цахим хаягуудыг устгана

Манай улсад нийгмийн цахим сүлжээнээс фээсбүүкийг хамгийн өргөн хэрэглэдэг бөгөөд нийт хүн амын гуравны хоёр нь буюу 2.2 сая гаруй идэвхтэй хэрэглэгч бий. Мөн улсын хэмжээгээр "mn" домейнийг хэрэглэгч 16000 байдаг ажээ.

Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаанд олон нийтийн сүлжээ ашиглах зохицуулалтыг шинээр оруулсан.

[su_quote]Гэхдээ нам эвсэл, нэр дэвшигч тус бүр нэг цахим хуудсыг ашиглахаас гадна олон нийтийн сүлжээний болоод мэдээ мэдээллийн бусад цахим хуудсыг ашиглаж болно гэж хуульд заажээ.[/su_quote]

Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард  Харилцаа холбооны зохицуулах хороо фээсбүүк компанитай хамтран ажилласны дүнд “Ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг албан ёсоор нээсэн байна.

Ингэснээр зөрчил гаргасан,  нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хаяг, контентыг устгах, хязгаарлах зэрэг арга хэмжээг авч ажиллана гэдгийг ХХЗХ-ны албаны дарга Лувсан-Очир онцолжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.